2021.12.30

С.Чинзориг: Энэ хуулиар иргэдийнхээ ажил, орлогын асуудлыг яаж анхаарах гэж байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.12.30\ нэгдсэн хуралдаанаар Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцлээ. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн С.Чинзориг:

Эрүүл мэндийн сайдаа эрүүл мэндийн даатгалтай холбоотой ажлаа сайн хийх хэрэгтэй байна.Өвөрхангай аймгийн Бүсийн оношлогоо, эмчилгээний төв намар очиход 1,1 тэрбум төгрөгийн өртэй гарна гэж байсан, харин одоо 500 сая төгрөгийн авлагатай гарах юм байна. Хархорины нэгдсэн эмнэлэг 300 сая төгрөгийн авлагатай гарна. Хөдөө орон нутагт ийм асуудал үүсээд байна. Эрүүл мэндийн даатгалын сонгон шалгаруулалтынхаа цахимжилтаа анхаараарай. Шинэ хуулиар биш хуучин хуулиар сонгон шалгаруулалт яваад байгаа.

Хар хорины өрхийн эмнэлгийн сонгон шалгаруулалтыг хийх хэрэгтэй байна. Бүх мөнгөө эрүүл мэндийн салбар луу оруулж байгаа ч хөдөө орон нутагт ажил явахгүй байна. Түүнчлэн иргэдийн хөдөлмөр эрхлэлт болон амьжиргааны асуудал дээр анхаарахгүй бол хүнд байдалд орж байна. Статистикаас харахад ажилгүйдэл нэмэгдсэн байна. Орлого багатай хэсэг хэцүүдлээ. Энэ хуулиар энэ асуудлаа яаж шийдэхээр ямар шийдэл байгаа вэ? Төрийн албаны зөвлөл ажлаа хийх хэрэгтэй байна.  

Түүний асуултад ХНХ-ын сайд А.Ариузаяа болон бусад албаны хүмүүс хариуллаа.           

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn