2020.04.23

Ө.Энхтүвшин: Сонгуулийн тухай хуулийн заалттай сайтар уялдуулах шаардлага байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.04.23\ нэгдсэн хуралдаанаар Коронавируст халдвар (COVID-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцэж байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин

Улсын онцгой комисс, Засгийн газар ажлаа шуурхай зохион байгуулахад хэрэгтэй хууль. Онцгой нөхцөлд оруулж  ирсэн энэ хуулиа барих юм уу, эсвэл жишээ нь Сонгуулийн хуулиа барих юм уу. Тухайлбал Сонгуулийн хуульд бүх зүйл цаг хугацаатай. Намууд нэр дэвшигчдээ тодруулах ажил тавдугаар сарын 10-наас эхэлнэ. Тэгвэл улс даяар өндөржүүлсэн бэлэн байдлын дэглэм рүү шилжвэл яах вэ. Энэ тохиолдолд нэр дэвшүүлэх ажил яаж явагдах вэ.

Саналаа яаж нууцаар явуулах вэ. 801 хүний гарын үсэг цуглуулж сонгуульд нэр дэвших эрхтэй бие даагч нар мөн яах вэ. Эсвэл энэ хуулиараа тухай бүртээ Сонгуулийн тухай хуульдаа өөрчлөлт оруулаад явах юм уу. Мөн хөл хорионы хугацаа сунгагдвал сонгуулийн сурталчилгааг хэрхэн зохион байгуулах вэ. Хэдэн хүнийг нийтийг хамарсан гэж үзэх вэ.

Тусгаарлах байранд маш олон хүн байгаа. Тэдний сонгуулийн саналыг яаж авах вэ гэх мэт олон асуулт гарна. Хэрэв сонгуулийн сурталчилгааны үеэр 10 хүнээс илүүгүй хүнийг нэг дор цуглуулахгүй гэж үзвэл телевизүүдийн цагийг нэмэх зохицуулалтуудыг хийх хэрэгтэй болно. Тийм учраас энэ хуулийн Сонгуулийн тухай хуулийн заалттай сайтар уялдуулах шаардлага байна