2021.06.24
С. Одонтуяа: Шинжилгээ өгөх, гэрээр эмчлэх зардлыг Эрүүл мэндийг даатгалын сангаас гарга
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.06.24\ нэгдсэн хуралдаанаар Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авлаа.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа:
Өнөөдөр 479 иргэн Корона вирусийн улмаас амь насаа алдсан байна. Энэ хүмүүсийн гэр бүлд хувиасаа болон АН-ын бүлгийн зүгээс эмгэнэл илэрхийллээ.Олон хүн аав, ээжээ алдсан байна. Олон зуун жирэмсэн ээжүүд, хүүхдүүд үхэлтэй тэмцэж байна.
Маш ноцтой байдал үүсээд байна. Коронагийн хууль үр дүнд хүрсэнгүй. Манай эдийн засаг, засаглал тэр чигээрээ Корона туссан байна. Энэ хуулиар дамжуулж анхан шат, мэргэжлийн байгууллага дээр олон хүнийг халсан, мөн Коронатай тэмц гэсэн төсөл, хөтөлбөрийг сонгуульд ялахын тулд та бүхэн зарцуулсан. Тийм учраас ийм байдалд хүрлээ. УИХ-ын үе үеийн Засгийн газар нийгмийн даатгалын хуримтлалын санг цөмлөөд дуусгасан, одоо Эрүүл мэндийн даатгалын сангаа цөмлөх гэж байна. Үүнийг яаралтай зогсоох хэрэгтэй. Харин энэ сангаас гэрээрээ эмчлүүлж байгаа хүмүүсийн эм, шинжилгээний мөнгийг гаргах хэрэгтэй.
Харин хууль зөрчөөд батлуулсан Хуулийн төслөө хүчингүй болго.Мөн 3 жил улс төлөөгүй ЭМД-ын сангийн өрийн 201,5 тэрбум төгрөгийг энэ санд төвлөрүүл гэсэн шаардлага тавьж байна.Өнөөдөр үүсээд байгаа нөхцөл байдал менежментээс болж байгаа болохоос эрх мэдэл дутаагүй.
Түүний асуултад Монгол улсын Шадар сайд С.Амарсайхан хариуллаа.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn
Холбоотой мэдээ
УИХ-ын нэгдсэн хуралдаан
АБГББХ-ны хуралдаан
2021
06.28