2021.01.27

Д.Ганбат: Энэ хуулийн үр дүн эсрэгээрээ үйлчлэх магадлалтай

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.01.27\ нэгдсэн хуралдаанаар Ковид19-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Д.Ганбат: 

Ломбардаар иргэдийг үйлчлүүлэх нөхцөл байдалд хүргэсэн нь бидний, тэр дундаа МАН-ын буруу. Хууль санаачлах нь зөв. Гэхдээ энэ хуулийн үр дүн эсрэгээрээ үйлчлэх магадлалтай. Ломбардууд 3 хувийн хүүтэй байдаг. Та бүхэн мөрийн хөтөлбөртэй иргэний хуульдаа зээлийн хүү 1 хувь гэж оруулах боломжтой юу? Ломбардыг иргэд өөрсдийнхөө мөнгөөр явуулдаг. Хулгайн зүйлийг авдаг.Тэгээд мөнгө угаалт явагддаг.

Өнөөдөр ломбардын хүү ямар байгаа вэ? Хүүг нь 1 хувь болгож болох уу? Банкан дээр 7,6 их наяд төгрөг цугларсан байна. Энэ тогтоолын төслийн нөлөө. Хэн ч энэ мөнгийг авч чадахгүй байна. Энэ хууль ямар байдалд хүргэх вэ? 2021.07.01 гэсэн хугацаа яриад байна. Нэг мөр шийдэж болох уу?

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар:

Банк, банк бус байгууллагуудын асуудал болохгүй байна. Их хурал банкнаас ажлаа хийж байна. Ломбардын хувьд гэрээгээр зохицуулагддаг. Гэхдээ гэрээгээ дагахгүй байна. Хүү нь дээр асуудал үүсдэг. Иргэд үнэт эдлэлээ алдах эрсдэл үүсээд байна.

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа:

Шууд 1 хувь болгох боломжгүй.Иргэний хуулийн зүйл заалт иргэдэд үйлчлэхгүй байна.Ломбардын гэрээнд дандаа зөрчигддөг.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn