2020.04.28

Н.Энхболд: Маш олон заалт нэмсэн байна хуулиудтай нийцүүлсэн эсэхийг тодруулая

УИХ-ын Аюулгүй байдал гадаад, бодлогын байнгын хорооны өнөөдөр /2020.04.28/-ийн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Короновируст халдвар /Cvid-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт, тодруулга авлаа.

УИХ-ын гишүүн Н.Энхболд

Хууль уг нь анх жижиг хууль гарсан ч хууль маш том болж өөрчлөгджээ. Нэг удаагийн хууль байтал энийг өөрчил, тэрийг нэм гээд явах нь хууль тогтоомжийн тухай хуульд нийцэж байгаа юу. Маш олон заалт нэмэгдсэн байна. 

Хуулийн төслийг УИХ-аар хэлэлцсэн. Зарчмын хувьд дэмжээд явсан. Засгийн газрын хувьд цар тахлын үед ямар үе шаттай арга хэмжээ авахаар ажиллаж байгаа. Тэгэхээр тусгайлан судалгаатай, үе шаттай арга хэмжээ авахаар бэлтгэлээ хангаж байгаа учраас энэ хуулийн төслийн зарим заалт давхцах вий.

Түүний асуултад УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан хариуллаа.