2020.04.28

Ц.Цогзолмаа: Эмзэг бүлгийн иргэдэд чиглэсэн дэмжих ямар арга хэмжээнүүд оруулсан бэ?

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2020.04.28/ хуралдаанаар  Короновируст халдвар /COVID-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр, Х.Нямбаатар нарын гишүүн 2020.04.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/ хийлээ. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа

Цар тахлаас сэргийлэх зорилгоор асуудлыг урьдчилж хараад төр засгийн чадамжийг нь дээшлүүлэх зорилгоор өргөн баригдсан хууль гэж бодож байна. Дэлхийн улс орнууд ийм хүнд үед шууд болон шууд биш чиглэлээр иргэнд чиглэсэн арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Өрх толгойлсон ээж, аав, олон хүүхэдтэй эмэгтэй, амьжиргааны түвшнээс доогуур орлоготой иргэддээ чиглэсэн амин чухал арга хэмжээг аль томъёолол дээр нь тусгасан бэ. Халуун хоол , хүнсний бүтээгдэхүүн олгох гэх мэт яг иргэнд чиглэсэн зүйл байна уу. 

Түүний асуултад УИх-ын гишүүн Т.Аюурсайхан хариуллаа.