2021.06.22
Б.Энхбаяр: Төр ба иргэд хоорондоо итгэлцэж байж Ковидыг ялна
УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан өнөөдөр 15.00 цагаас эхэллээ. Хуралдааны эхэнд Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Хуулийн төсөлтэй холбогдуулан Байнгын хорооны гишүүд асуулт ас ууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:
"Би энэ хуулийг сунгахыг би дэмжихгүй байна. Өнгөрсөн жилийн хугацаанд Засгийн газарт эрх мэдэл тутаагүй. Төр ба иргэн итгэлцэж байж ковидыг ялна. Яг одоо шууд хэлэхэд иргэд төрдөө иргэхгүй байна. Төр иргэнийхээ итгэлийг алдсан байна. Итгэл гэдэг бол цагаан цаас. Нэг алдвал базсан цаас болж дахин хэвэндээ орохгүй. Уламж даамжирч байна.
ЭМД-ын сангийн мөнгийг Засгийн шазар журам гарган зарцуулах гэж байна. Энэ хэрхэвч байж болохгүй. НДС-ийн чөлөөлт дээр уг сангаас 1 их наяд төгрөг зарцуулсан. Одоо үүнийг Засгийн газраас мөнгөжүүлэх боломж байхгүй. НДС-д өртэй байгаа. Одоо ЭМД-ын сангийн мөнгийг туух гэж байна. Энэ Засгийн газрын мэддэг мөнгө биш иргэд ирээдүйдээ хадгалж байгаа мөнгө. Иргэдээс асуухгүй шийдвэр гаргаж болохгүй.
Мартин Лютер Кинг хэлэхдээ ...Хойшлуулагдсан эрх бол үгүйсгэгдсэн эрх юм. Энэ хуулийн үйлчлэлийг сунгаж байгаад би нэг зүйлд эмээж байна. Төр өөрөө ковидоосоо аюултай болсон байх вий дээ гэж. Хүний үндсэн эрхийг Засгийн газар хэр сахиулсан бэ? ХЭҮК-ын тайланг бид сая танилцсан. Үүнд маш их зөрчил, дутагдал гарсан. Үүндээ дүгнэлт хийхгүй байгаа. ХЭҮК-ын төлөөллийг УОК хуралдаа оруулдаггүй гэсэн. Яагаад хүний үндсэн эрхийг хязгаарлаж байгаа шийдвэр гаргалтандаа оруулахгүй байна вэ?
БЗД-т өмнө нь АН-ыг ялсан үед томилогдсон 8 хэсгийн ахлагч хүнсний талон авч байсан нь илэрсэн. Тусламжийг авч байсан нь ч илэрсэн. Үүнийг цэгцлэх шаардлагатай. "
Түүний асуултанд Шадар сайд С.Амарсайхан хариуллаа.
Сэтгүүлч
Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn
Холбоотой мэдээ
УИХ-ын нэгдсэн хуралдаан
АБГББХ-ны хуралдаан
2021
06.28