2025.05.15

Л.Соронзонболд: Манай улс эдийн засгийн бүтцээ тодорхойлсон зөв бодлоготой болсноор, инфляц, ДНБ зэрэг бусад асуудал шийдэгдэнэ

УИХ-ын чуулганы /2025.05.15/-ны өдөр “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Л.Соронзонболд:

Л.Гантөмөр сайд Эрдэс таван толгойн удирдлагатай холбоотой асуудал дээр ярьсан асуудлаар бас нэг саналаа хэлчихье гэж бодоод байна. Монгол хүний үнэлэмжийг сайн бодож байхгүй бол, бид нар чинь сүүлийн 20 жилд Монголчууд үр хүүхдээ гадаад, дотоодын дээд сургуульд сургаж мэргэжил эзэмшүүлсэнАвлигалаас болоод энэ механикаар гадаадын мэргэжилтнийг шүтдэг. Дээр үед Социалист нийгмийн зөвлөл, Зөвлөлтийн мэргэжилтнүүдийг шүтдэгт байсантай адилхан ийм хандлага байж болохгүй. Бид энэ авлигалын эсрэг ёс зүйтэй байх. Соёлын орчныг, процессыг нь бүрдүүлэхэд анхаарах ёстой болохоос биш, авлигалаас болоод гадаадын мэргэжилтэн Монгол Улсынхаа хийж чадах ажил дээрээ тавина гэдэг бол утгагүй асуудал гэж бодож байгаа. Ялангуяа нүүрсний уурхайг ажиллуулахад гадаадын мэргэжилтэн ажиллуулна гэж бодож байгаа нь буруу гэж би бодож байна.

Энэ хөгжлийн төлөвлөгөө, төсвийн хүрээний мэдэгдэлтэй танилцсан. Зээлийн хүүг бууруулах,ажлын хэсгийн хяналтыг стратегийн хэрэгжилтийг хянах ажлын хэсэгт ажиллаж байгаа. Инфляц, дотоодын нийт бүтээгдэхүүний асуудал явсаар байгаад, Монгол Улсын эдийн засгийн бүтэц дээр очдог. Монгол Улсын өөрийнх нь нөхцөл байдал, нөөц, энэ хүчин зүйлийг хараад үзэхээр хамгийн оновчтой байж болох манай улсын эдийн засгийн бүтэц ямар юм бэ гэдэг дээр бодлогоо гаргах ёстой гэж бодож байгаа юм. Ялангуяа үүн дээр Эдийн засгийн хөгжлийн яам ажиллах ёстой. Бид 5,10 жилийн дараа ямар болсон байх ёстой юм. Бидний батлаж буйэнэ хөгжлийн төлөвлөгөөтүүндяаж дөхөж байгаа юм бэ гэдгийг ярьдаг байх хэрэгтэй байна.

Тийм учраас Эдийн засгийн хөгжлийн яам энэ талаараа анхаараарай. Хөгжлийн төлөвлөгөөг харахаар 2025 оны төсөвт суусан шинээр хэрэгжих байсан ажлууд, дахиад 2026 онд цоо шинээр хийгдэх гэж байгаа юм шиг ингээд дахиад суугаад явж байна. Энэ ажлууд 2025 онд хийгдэхгүй гэж харж байгаа учраас ингэж төлөвлөгөөндөө оруулаад байна уу. Жишээ нь Баруун-Урт, Бичигтийн замын асуудал байна. Цахим бодлого харилцаа холбооны яамтай холбоотой. Энэ 4.14.1.11 дээр олон салбарт хиймэл оюун ухаан, их өгөгдөл, дэвшилтэт технологийг 100 тэрбум төгрөгөөр 2026 онд ажил хийнэ. Тэндээс 29 тэрбум төгрөгийг зарцуулна гэсэн. Энэ нь ямар ажил хийх гээд байна?