Зүүн бүсээс сонгогдсон УИХ-ын гишүүд Хэнтий, Дорнод аймагт ажиллав
2025.06.24

Зүүн бүсээс сонгогдсон УИХ-ын гишүүд Хэнтий, Дорнод аймагт ажиллав

Зүүн бүсээс сонгогдсон УИХ-ын гишүүдийн хамт Хэнтий, Дорнод аймагт ажиллалаа. Тухайлбал, 

ХЭНТИЙ АЙМАГТ
Зүүн бүсээс сонгогдсон УИХ-ын гишүүн Ц.Идэрбат М. Бадамсүрэн, Л. Соронзонболд нарын хамт Зүүн бүсэд хийгдэж байгаа дэд бүтэц, тэр дундаа замын бүтээн байгуулалтын ажилтай газар дээр нь танилцлаа.

  • Хэнтий аймагт хийгдэж байгаа Чингис-Норовлин чиглэлийн авто замын ажил дуусах шатандаа орж байна. Батноров-Норовлин чиглэлийн зам дундаа 20км дутуу буюу замын хучилтай хийж байна.
  • Чингис-Бор-Өндөр чиглэлийн 190км авто замын гүйцэтгэгчийг 4блок болгон хийгдэж байна.
  • Жаргалтхаан-Дэлгэрхаан чиглэлийн 45км авто замын ажил маш эрчимтэй хийгдэж байна
  • Өмнөдэлгэр-Биндэр сумын хоорон дахь 110км авто замын ажлын ажил эхэлж байна.
  • Чингис хотоос баруун тийш 5км-т 14км урттай хүнд даацын авто зам, 230метр урттай бетон гүүрийн ажил 60 хувийн гүйцэтгэлтэй явагдаж байна.
  • Мөн Хэрлэн сумын гэр хороололд хийгдэж байгаа инженерийн шугам сүлжээний ажил 60 хувьтай явагдаж байна. Айлуудыг энэ өвлөөс холбох ажлыг эрчимжүүлэх бөгөөд давхар ипотекийн асуудлыг шийдэхэд анхаарна.

ДОРНОД АЙМАГТ

  • 1.Хүүхэд хөгжлийн хуулийг УИХ-ын гишүүн М. Бадамсүрэн болон бусад нэр бүхий гишүүдийн хамт өргөн барихаар бэлтгэж байгаа тул уг хуулийн төсөлд санал авах уулзалтыг Чойбалсан хотод зохион байгууллаа.
  • Хуулийн төслийг танилцуулах, санал авах уулзалтуудыг Хэнтий, Сүхбаатар аймагт ирэх намар зохион байгуулна.
  • 2.МУ-ын ууган Үйлдвэрчний эвлэлийн нэг болох Дорнод аймгийн Үйлдвэрчний эвлэлийн 100 жилийн ойн арга хэмжээнд оролцлоо.
  • 3.Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас аймаг, дүүргүүдэд ажлын байранд холбож өгөх зорилгоор төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд байгуулж буй “ Job center” төвийн нээлтэнд оролцлоо.
  • Уг төвүүд энэ долоо хоногт Хэнтий, Сүхбаатар аймагт уг төв нээлтээ хийх юм.
  • Төв нээх нэг хэрэг, харин ажил болгохын тулд хариуцлагатай,хуулийн хүрээнд, гол нь ажилгүйдлийн учир шалтгааныг олж,
  • 4.Баян-Уул сумын Эрээний тэрэгний үйлдвэр үүсэн байгуулагдсаны 80 жилийн ойг өнөөдөр ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүллээ.
  • БНМАУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын 1945 оны 5 сарын 27-ны өдрийн 57 дугаар тушаалаар партизан Дамдины Содномдаржаа үйлдвэр байгуулах томилолт авч, мөн оны 6 сарын 22-ны өдөр тэрэгч модоч дархчуулын дэргэд өссөн голцуу л буриад сумдын эртэй дархчуулын тухайн үед цэргийн алба хааж байсан Ц.Гэнин (Мухардаан), Б.Бираа, Г.Цэгмид нарын байлдагчид хөвгүүдийг армиасаа сонгон авч тухайн үеийн 4-р багийн нутаг Өвөр Эрээн гэдэг газар Эрээний тэрэгний үйлдвэрийн шавыг тавьж байжээ.