2025.05.21
П.Сайнзориг: ШЕЗ-д 159 хүний орон тоогоор төсөв батлуулсан. Яг ажиллаж байгаа нь 109 хүн. 50 хүний хэмнэсэн цалингаа жилийн эцсээр урамшуулал болгоод авчихдаг!
УИХ-дахь Төсвийн байнгын хороо 2025.05.21-ний өдөр хуралдлаа. Хуралдаанаар “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлийг хэлэлцлээ /Засгийн газар 2025.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ./
хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт, асууж байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн П.Сайнзориг.
Зарчмын хувьд энэ төрийн бүтцэд анхаарч байгаа энэ асуудал дээр тодорхой шийдэл гаргах нөхцөл байдал үүссэн гэдэгтэй санал нийлж байгаа юм. Тэгэхдээ энэ арга зүйгээ болон ямар тооцоо судалгаанд үндэслэж байгаа бүх зүйлүүдээ их ойлгомжтой болгох шаардлага байна. Яг анхан шатан дээр ажил хийж байгаа хүмүүс биш. Тэр данхар бүтцүүд чиг үүргийн давхардлууд, Б.Энхбаяр гишүүний хэлж байгаа орон тоо хэмнэгдээд байгаа газар дахиад орон тоо нэмж өгөөд байгаа ч гэдэг юм уу. Жишээг аваад ярья. ШЕЗ-д 159 орон тоогоор батлуулчхаад 109-үүлээ ажиллаж байгаа. 50 хүний цалинг хэмнээд, үүнийгээ яадгийг мэдэж байгаа. Үндсэндээ тэнд ажиллаж байгаа хүмүүс жилийн сүүлчээр урамшуулал болгож авдаг. Ажил хийдэггүй баахан хүмүүс. Ийм юм руугаа орчихлоо хэдүүлээ. Тиймээс үүн дээр ойлголцохгүй бол тухайн үедээ янз бүрийн байдлаар нэг лобби хийх эсхүл УИХ-ын гишүүдэд янз янзаар нөлөөлж байгаад ийм юмнуудыг батлуулчихсан. Ялангуяа энэ ажлын алба гэдэг цалингийн шатлалтай газрууд. Гэтэл өнөөдөр санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах асуудал дээр орон нутагт байцаагч нар байхгүй. Жишээ нь СЗХ дээр. Тийм ч учраас өнөөдөр хүмүүс эд мөнгөөрөө хохироод энэ нь хууль шүүхийн байгууллагын ачааллыг нэмэгдүүлж байна.

Сэтгүүлч