2025.04.18

Хүчтэй иргэний оролцоо D-Parliament платформийг 1.3 сая иргэн хэрэглэж байна

Насанд хүрсэн иргэн бүрт Монгол Улсын Их Хурлын хууль засаглах үйл ажиллагаанд шууд оролцох боломж байдаг. Энэ боломжийг нийт монголчууддаа олгосон буюу цахим өргөдөл, гомдлын системийг санаачлагч нь Б.Өлзийбат юм. Парламентын засаглалтай ардчилсан орны үнэт зүйл болох иргэдийн идэвхтэй оролцоотой нийгмийг цогцлооход голлох үүргийг тус платформ гүйцэтгэж байна.

Цахим өргөдөл, гомдлын систем "D-Parliament"-ийг санаачлагч Б.Өлзийбат

Улсын Их Хурлаас хууль тогтоох, хянан шалгах үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангах зорилгоор нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлаар иргэдээс гаргасан өргөдлийг www.petition.ParliamentMN.mn “D-ӨРГӨДӨЛ” цахим системээр, хуулийн төсөлд гаргасан саналыг https://d.parliament.mn/ системээр тус тус хүлээн авч ажилладаг билээ.

“D-ӨРГӨДӨЛ” хэрхэн ажилладаг вэ?

Улсын Их Хуралд өргөдөл, гомдол, хүсэлтээ илгээж, хуулийн төсөлд санал өгөхийг хүсч буй бол "D-Parliament” аппликейшнаа гар утсандаа татан авч бүртгүүлнэ. Яг одоо хэлэлцүүлж буй асуудалд саналаа өгөхөөс гадна хууль гаргах санаачилгад иргэдийн дэмжлэгийг хүсвэл санал цуглуулах боломжтой. Иргэдийн оролцоо буюу ирүүлсэн санал хуулиар заасан тоонд хүрвэл УИХ авч хэлэлцэх эрх үүсдэг. Энэ системийг нэвтрүүлээд даруй 3 жил болоод болжээ.

Өнөөдрийн байдлаар Хүчтэй иргэний оролцоо D-Parliament платформийг 1.3 сая иргэн хэрэглэж байна.

Иргэний Ардчиллын суурь Парламентын үйл ажиллагаа ил тод, нээлттэй, хүртээмжтэй байж, иргэдийн мэдэх эрхийг хангах явдал нэмэгдсэний илэрхийлэл. Цаашид иргэд нь оролцоогоо нэмэгдүүлж, төр нь хөгжүүлэлтийг хариуцаж хөгжих нь чухал.

Иргэдийн оролцоог нэмэгдүүлэх хүрээнд дээрх цахим системийн үйл ажиллагаа, түүнийг сайжруулах талаарх хэлэлцүүлгийг УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хороо зохион байгууллаа. Тус хэлэлцүүлэгт Д-ӨРГӨДӨЛ системийг идэвхтэй хэрэглэж 33.000, 70.000, 100.000 иргэдийн санал дэмжлэг санал авсан өргөдлийг санаачилсан Иргэн болон босго хүрээгүй хаагдсан өргөдлийг санаачилсан иргэдийн төлөөлөл мөн иргэний оролцооны мэргэжлийн байгууллагууд оролцсон юм.

Монгол-залууСЫН орон болж байна

D-Parliament системийг 18-39 насны 800.000 гаруй залуучуудад хэрэглэж, өргөдөл санаачилж саналаа өгсөн статистик мэдээлэл бий. Тухайлбал, Р.Шинэгэрэл иргэний санаалчилсан "Цалингийн татвар"-ыг 1 хувь болгож бууруулах өргөдөлд нэгдсэн 100 мянга гаруй иргэний 85 хувь нь ид ажил хөдөлмөр эрхэлж байгаа 18-45 насны залуус байгаа аж.

ҮР ДҮН

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 39.4.1-д заасны дагуу "Хуулийн төсөл санаачлах саналыг 100,000 ба түүнээс дээш иргэн дэмжсэн бол УИХ авч хэлэлцэнэ" гэсэн болзолд хэд хэдэн санаачилга хүрээд буй. Гэсэн ч хараахан бодлогын түвшинд ажил хэрэг болоогүй байна. Аль нэг нь зорилгоо биелүүлбэл иргэдийн төлөөлийн оролцоотой манай улсад маш том дэвшлийг авчрах нь дамжиггүй.