Монгол Улсад Нисэх хүчин үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой тохиож байна
2025.05.25

Монгол Улсад Нисэх хүчин үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой тохиож байна

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Улсад Нисэх хүчин үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ.

Иргэний нисэхийн салбарт ажиллаж байгаа үе үеийн удирдлага, инженер техникийн ажилтнууд, нисгэгч, экипажийн бүрэлдэхүүн, арын албаны ажилтнууд, ахмад буурлууд Та бүхэндээ Монгол Улсад Нисэх хүчин үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье!

Монголын нисэх хүчний нэгэн зууны замнал бол өөдөө тэмүүлсэн амжилт, өсөн дэвжсэн алдрын түүх юм. Энэ түүх бол Монгол улс тусгаар тогтнолоо бататгах, эх орноо батлан хамгаалах их үйлс, дайны дараах сэргээн босголт, социализмын үеийн эдийн засаг, соёлын их бүтээн байгуулалт, ардчилал шинэчлэлийн амжилт ололтын их түүхийн салшгүй нэгэн хэсгийн тод илэрхийлэл, бодит нотолгоо мөн.
Ирж буй он жилүүдэд иргэний нисэхийн салбарыг улам бүр хөгжүүлж, шинэ технологи инновацыг нэвтрүүлэн Монгол улсынхаа нэр хүндийг дэлхийд өндөрт өргөхийг хүсье.

Монголын иргэний нисэхийн шинэ зууны түүхэн замнал нь сайн үйлс, салбарын амжилтаар дүүрэн, сүүн цагаан мөртэй байх болтугай" гэв.