Л.Гантөмөр: Аялал жуулчлал үзүүлж байгаа кампуудын үйлчилгээг либералчилъя
2025.05.15

Л.Гантөмөр: Аялал жуулчлал үзүүлж байгаа кампуудын үйлчилгээг либералчилъя

УИХ-ын чуулганы /2025.05.15/-ны өдөр “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

Эдийн засаг, хөгжлийн яам Л.Гантөмөр:

Аялал жуулчлал дээр бид нар их ойлгомжтой баймаар байна. Хил орчмын аялал жуулчлалыг хэдүүлээ нээе. Хоёрдугаарт Миат-ыг том болгоё. Чадвал IPO хиймээр байна. Бараг 100 сая долларын хөрөнгө оруулалт хэрэгтэй. Ингэж гэмээ нь манай нислэг хямдарна. Ингэж байж манайх руу хүн явдаг болно. Гуравдугаарт аялал жуулчлал үзүүлж байгаа тэр кампуудын үйлчилгээг жоохон либералчилъя. Хэтэрхий хааж боосон зүйлс байна. Маш ойлгомжтой. ХАА-н салбар дээр Ж.Энхбаяр сайд бид 2 тодорхой зүйл ярьж байгаа. Тэр нь бол ноолуур. Ноолуураа гүрийж байгаад үнэд оруулъя. Хоёрдугаартноосон дээрээ нэлээн чухал бодлого хийе. Гуравдугаарт нь сүү. Тэгээд дөрөвдүгээрт нь мах. Махаа бол Евро Азийн зах зээл рүү энэ намар бол хүч үзэх. ХАА-гаас энэ жил хүлээж байгаа хүлээлт бол нэгдүгээрт ноолуур. Ноолуурынхаа экспортыг бид нар 500 сая долларт хүргэх.

Сэтгүүлч

. Б.Хонгорсайхан