2025.07.04

Б.Уянга: СЗХ-ны орон тооны бус гишүүний чиг үүрэг, эрхийг ямар баримт бичгээр тодорхойлдог вэ?

УИХ-ын чуулганы /2025.07.04/-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүдийг нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцлээ. 

Уг асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, байр суурь илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Б.Уянга:

Нэгдүгээрт, СЗХ-ны орон тооны бус гишүүний чиг үүрэг, эрхийг ямар баримт бичгээр тодорхойлж өгдөг юм бол? СЗХ-ны дүрмийн дүрэм гэж байгаа. Хорооны дарга гишүүдийн чиг үүрэг дунд чиг үүргүүдийг дурдчихсан байгаа юм. Орон тооны бус гишүүдтэй холбоотой хэсэг байхгүй байна. Яг ямар бичиг баримтаар болон таны үндсэн чиг үүрэг юу байх вэ?

Хоёрдугаарт, Уул уурхайн бүтээгдэхүүнийг биржээр борлуулдаг болоод 2 жил болж байгаа. СЗХ бол зохицуулагч байгууллагуудынх нь нэг учраас танд харьяалагдаад, хамаарагдаад явах байх. Уул уурхайн бүтээгдэхүүнийг биржээр борлуулж байгааг та хэрхэн харж байна?

Сэтгүүлч

. Б.Хонгорсайхан