2025.01.13

Ж.Алдаржавхлан: Нефтийн үйлдвэрээ барих гэсээр байтал дэлхий дахинд цахилгаанаар болон ус төрөгчөөр ажилладаг машинууд гараад ирлээ

Эдийн засгийн байнгын хорооны /2025.01.13/-ны өдрийн хуралдаанаар  Монгол Улс, Олон Улсын сэргээн босголт, хөгжлийн банк хооронд байгуулах “Эрчим хүч-3 төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрийн төслийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй төсөлтэй холбоотойгоор гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан: 

Хэдхэн өгүүлбэрээр хариулаад өгөөрэй. Иргэдэд энэхүү мэдээллийг өгөх гэсэн юм.

Нэгдүгээрт нь энэ барилгын төсөл яг хэдэн хувьтай явж байна вэ? 

Хоёрдугаарт, нефтийн үйлдвэр бол монголчуудын хүслийн жагсаалтын хамгийн тэргүүнд байгаа. Монголчууд бол нефтийн болон бензиний хараат байдлаас гаръя гэж түмэн үеэрээ л бодож байгаа.Тэгэхээр энэ бидний хувьд хамгийн чухал төсөл . Ийм учраас ард түмэнд ойлголт өгөх үүднээс яг хэдэн хувьтай явж байна вэ? яг хэзээ орох вэ?

Гуравдугаарт, анх тэрбум 200 сая долларын зээлийн хэлэлцээр байж байгаад одоо өртөг нь өсөж байгаа юм байна. Яг бодитой өссөн үү, үгүй юу гэдгийг хөндлөнгийн байгууллагаар шалгуулж үзсэн үү?

Дөрөвдүгээрт: 268 сая доллар хэрэглэчихсэн байна гээд байна /238 билүү/ үүнийгээ дуусгаж байгаад дараачийнхаа зээлийг авч болдоггүй юм уу? Дахиад л хүүтэй мөнгөний асуудал яригдана. Одоо 268 тэрбумийг 5 жил хэрэглэсэн улсууд чинь үлдсэн 700 орчмыгоо жил орчим 2 жил хэрэглэснийхээ дараа дутагдаж байгаа санхүүжилтийнхаа асуудлыг авч болохгүй юу? Би буруу ойлгож байж магадгүй шүү. Та хэдийг харахаар оффис гээд иргэний барилга руугаа хүчээ тавьчихсан, бариад дуусгачихсан үйлдвэр рүгээ маш бага хүч тавьсан байна. Эхлээд тэр үйлдвэрийн барилгаа барьж болоогүй юм уу? Ийм амархан иргэний зориулалттай барилгууд руугаа 100% бариад дуусгачихсан байна. Тэгэхлээр үүнийхээ эрэмбийг нь яагаад ингэж оруулсан юм бэ? Эхлээд үйлдвэр рүгээ их хүчээ яагаад тавиагүй юм.

Туваан сайд та бодитой хариулт хэлж өгнө үү? Төсөл яг хэдэн хувийн үнэлгээтэй явж байна вэ? Тэр A, P, C 1,2,3,4 гэхлээр чинь иргэд ойлгохгүй шүү дээ. Монгол Улсын нефть боловсруулах үйлдвэрийн төсөл одоо хэдэн хувьтай явж байна вэ?

Хоёрдугаарт нь би сая хэлсэнчлэн эхлээд яагаад үйлдвэр рүгээ орж болоогүй юм бэ? яагаад эхэлж оффисын барилгаа барьсан юм бэ? Тэрийг нэг хариулаад өгөөч ээ. Дахиад цаашаа хугацаа сунгах уу? яг хэдэнд орох вэ? Ингэсээр байтал нефть бараг хэрэггүй болоод цахилгаан устөрөгчийн машин гараад ирнэ. Бид нар нефтийн үйлдвэр барих гэсээр байтал хамаг юм чинь өнгөрчих гээд байна шүү дээ. Тэгэхээр тодорхой хугацаа хэлж өгнө үү?

Түүний асуултад Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайд Ц.Туваан, Сангийн сайд Б.Жавхлан нар хариуллаа.