2025.06.12

А.Ариунзаяа: Сонгодог парламент, парламентыг төгөлдөржүүлэх тал дээр бодлого, эдологи нь ямар байгаа вэ?

УИХ-ын чуулганы /2025.06.12/-ны хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох тухай саналыг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг дайж, асуулт асуув.

УИХ-ын гишүүн А.Ариунзаяа:

Монгол Улс бол хагас ерөнхийлөгчийн засаглал хэрэгжүүлж байгаа дэлхийн 23 улсын нэг юм. Парламентын засаглалтай Монгол улс нь ерөнхийлөгчийн институтийг төрийн байгуулалдаа багтааснаар холимог хэлбэрийн төрийн тогтолцоог сонгон хэрэгжүүлж байгаа гэж судлаачид дүгнэсэн байдаг. Угаасаа ч ийм. Хагас ерөнхийлөгчийн засаглал гэсэн нэр томьёог анх М.Дюверже судлаач 1980 онд гаргаж байсан. Ерөнхийлөгчийг бүх нийтийн сонгуулиар сонгодог.  Үндсэн хуулиар олгогдсон хүчтэй эрх мэдэлтэй. Парламентаас итгэх үзүүлэх, ерөнхийлөгчөөс итгэл үзүүлэх хэлбэрүүд бол агуулагдаж байдаг. Үүгээрээ ерөнхийлөгчийн хагас тогтолцоотой гэж дүгнэсэн байдаг. Парламентын тогтолцоотой гэж боддог боловч яг үнэндээ манай улс сонгодог парламентын тогтолцоо огт байхгүй, холимог тогтолцоотой байгаа.

Г.Занданшатар даргаас УИХ-ын дарга байсных нь хувьд сонгодог парламент, парламентыг төгөлдөржүүлэх тал дээр бодлого, идеологи нь ямар байгаа вэ?

Хагас ерөнхийлөгчийн тогтолцоонд ерөнхийлөгч нь ерөнхий сайдтай гүйцэтгэх эрх мэдлийг хуваан хэрэгжүүлдэг онолтой байдаг. Энэ тогтолцоог хэрэгжүүлж байгаа улс орнуудад засгийн газрыг огцруулах шалтгаанууд дотор хамгийн томоохон нь засгийн газар ажиллаж чадахгүй, засгийн газар ерөнхийлөгчдөө хяналт тавьж чадахгүй, ерөнхийлөгч нь засгийн газартай хамтарч ажиллаж чадахгүй байна гэсэн шалтгаанаар засгийн газар огцордог гэсэн онолоороо явж байна.

Манай улсад 1990 оноос хойш Ерөнхий сайдаар ажиллаж байсан хугацааны дундаж нь 1,5 жил байдаг. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн итгэх үзүүлэх тал дээр сонгодог парламентыг төгөлдөржүүлэх албан тоот дээр  үг өгүүлбэр байсан. Чуулган дээр асуултад хариулахдаа сайд нар маань эсрэг ажилласан, ерөнхийлөгчийн дэмжлэг байхгүй болсон гэж ярьсан.

Х.Тэмүүжин гишүүд нарын ерөнхийлөгчийн засаглалтай холбоотой албан тоотод гарын үсэг зураад нийгэмд энэ асуудал яригдаж эхэлсэн. Тухайн үед би гайхаж байсан. Яагаад ерөнхийлөгчийн засаглалын асуудлыг яриад байна аа гээд. Л.Оюун-Эрдэнэ ерөнхий сайд унасан. Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга шинэ ерөнхий сайдаар нэр дэвшиж ороод ирсэн. Г.Занданшатар дарга эдологийн хувьд хариулж өгөөч.

Ерөнхийлөгчийн тамгын газрын хувьд биш Х.Баттулга ерөнхийлөгчтэй байх үеийн УИХ-ын дарга Г.Занданшатар болон Стэнфортын зочин судлаачийн хувьд хариулж өгнө үү.  

 Түүний асуултад, Г.Занданшатар дарга хариуллаа.