УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны 2025/07/01ний өдрийн хуралдаанаар Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн сонсголын тайланг танилцууллаа.
Г.Адьяа нэр дэвшигчид УИХ-ын гишүүн Б.Түвшин дараах байр суурийг илэрхийллээ.
Нийгмийн даатгалын сан, нийгмийн даатгалын тогтолцооны талаар нэлээн гүнзгий ойлголттой өөрийн гэсэн томоохон зорилготой байгаад танд их баярлаж байна. Нийгмийн даатгалын тогтолцоо ялангуяа 166 мянган албан бус хөдөлмөр эрхлэгчийн салбар ХАА-гаар бол 320-аад мянга гэж ярьж байгаа. Үүнийг нийгмийн даатгалд ямар нэгэн байдлаар ажлын байрыг нэмэгдүүлэх, ажлын орлогод нь таарсан тогтолцоог бүрдүүлэх зайлшгүй шаардлагатай байгаа.
Хоёрдугаарт нийгмийн даатгалын сангийн орлогыг өнөөдрийн орлогоор 100% бүрдүүлнэ гэх юм бол өнөөдрийн ажил хөдөлмөр эрхлэлтийг багасгана. Өнөөдрийн тэтгэвэр авч байгаа хүмүүс хийсэн бүтээсэн зүйлийнхээ хөдөлмөрийг авч байгаа учраас баялгийн сангийн тодорхой оролцоог зайлшгүй нэмэгдүүлж энэ санг мөнгөтэй болгох энэ сан дээр ноогдож байгаа хөдөлмөр эрхлэлтэд хэтэрхий хүнд ачаалал болж байгаа ачааллыг бууруулах гэдэг бодлого зайлшгүй хэрэгтэй. Мөн 3 шатны тогтолцоог статистик судалгаа гаргаад хараарай. Нийгмийн даатгал ялангуяа энэ тэтгэврийн сангийн асуудал дээр шударга бус тогтолцоонууд нэлээн байна уу? ямар орлогыг хэдэн жил төлчхөөд ямар хэмжээний тэтгэвэр тогтоолгоод байна. Алдагдлууд нь хаана байна вэ гэдгийг нэг бүрчлэн статистикаар гаргаад цааш цаашдаа тасралтгүй тэтгэврийн даатгал төлж байгаа олон жил төлж байгаа энэ тогтолцоон дээр суурилсан хуримтлалын тогтолцоо руу явуулах зайлшгүй шаардлагатай байна гэдгийг танд хэлье. Цаашдаа статистик судалгаа нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн үйл ажиллагааг судалгаан дээр суурилсан мэргэжлийн түвшинд оруулахад таныг өндөр хувь нэмэр оруулж ирэх юм байна гэж ойлголоо.