С.Цэнгүүн: Б.Чойжилсүрэнг Эрчим хүчний сайдаар томилсон өмнөх Ерөнхий сайдын алдааг та давтах нь
УИХ-ын чуулганы /2025.06.17/-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын бүрэлдэхүүнийг танилцуулж сайд нарыг танилцууллаа. Улмаар Ерөнхий сайд захирамжаа гардуулан 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатарын Засгийн газар байгуулагдлаа.
УИХ-ын гишүүн С.Цэнгүүн дараах байр суурийг илэрхийллээ.
Сангийн сайд Жавхлан 2021 оноос хойш ажиллаад төсвийн зардал 2 дахин нэмэгдэж, 15 их наяд байсан төсөв 30 их наяд болсон. Юмны үнэ 33%-аар нэмэгдсэн, ханш 20%-аар суларсан, зээлийн хүү 5,2 функтээр өссөн, гадаад өр 12%-аар өссөн, төлбөрийн тэнцлийн урсгал зардлын алдагдал 55%-аар өссөн. Тэгэхээр өмнөх ЗГ унахад гол нөлөөлсөн хүмүүсийн нэг бол Б.Жавхлан сайд. Тоон үзүүлэлтээр чадахгүй гэдэг нь тодорхой байхад МАН-д өөр Сангийн сайд хийх хүн байхгүй юугэж асууя. Мөн Б.Жавхлан сайдаас бас асууя. Анх гишүүн болоод 100 тэрбум төгрөгөөр 24 сумд Соёлын төв барих хэрэг байгаа юм уу, түүний оронд ач холбогдлоор нь эрчим хүчний төслүүдээ явуулж болохгүй юм уу гэж асууж байсан. Тухайн үед таны байр суурьСоёлын төвүүдээ барих хэрэгтэй гэсэн. Өнөөдөр дахин асууя.Та энэ байр суурин дээрээ байгаа юу?, дараагийнх нь юу бол?
Б.Чойжилсүрэн сайд 2022 оноос хойш эрчим хүчний сайд хийж байгаа. Энэ хугацаанд бол салбарт ямар ч шинэчлэл хийгдээгүй ээ. Л.Оюунэрдэнэ Ерөнхий сайд эрчим хүчний реформыг маш зоригтой эхлүүлсэн. Гэхдээ тэр хүний хийсэн алдаа нь Б.Чойжилсүрэн сайдыг Эрчим хүчний сайдаар өөрийнхөө кабинетад авсан гэж би харж байгаа. Тэгэхээр Г.Занданшатар Ерөнхий сайд та энэ алдааг давтах нь гэж харж байна. Яагаад гэхээр өнгөрсөн өвөл хуучин цахилгаан станцууд дэлбэрэхэд бэлэн болчхоод байна гэж иргэдээайлгаж байгаад үнэ тарифаа нэмсэн. Үр дүнд нь 550 тэрбумыг бид нар цуглуулсан. Яг бодитоор 77 тэрбум нь л хуучин цахилгаан станцуудыг шинэчлэхэд орсон. Тэгээд Б.Чойжилсүрэн сайд2 л төслийг хөдөлгөхийн төлөө явсан. Нэг нь Бөөрөлжүүтийн 300мвт-ын-ын цахилгаан станц Нийслэлээс 300 тэрбум төгрөгийг бондоос аваад өгсөн. Дараагийнх нь Баянгийн гэгддэг эсвэл өөрийнх нь ч гэж хүмүүс ярьдаг 600мвт-ын цахилгаан станцын төсөл байгаа юм. Бусад төслүүдийг бүгдийг нь хав дараад явуулаагүй. Бусад хөрөнгө оруулагчдынжижиг цахилгаан станцуудын бүх төслүүд зогссон. Үүнийг бүгд мэдэж байгаа. Би Г.Занданшатар Ерөнхий сайдаас бас асуумаар байна. Энэ Эрчим хүч, Зам тээвэр, Барилгын яамдаа бүгдийг нь нэгтгээд Дэд бүтцийн яам гэж болгоод төслүүдээ ач холбогдлоор нь эрэмбэлээд уялдаа холбоотой явуулчхаж болохгүй байсан юм уу.
Дээрээс нь энэ таны ЗГ хэрэв унах эсэргүүцэлтэй тулгарвалэнэ сөрөг хүчнээс бол байхгүй гэж харж байна. Өнөөдөр таны кабинетдаа авч томилж байгаа Сангийн сайдын буруу бодлого, Эрчим хүчний сайдын эс үйлдэхүйгээс болж энэ эрсдэл үүсэх байхгэдгийг өнөөдөр би танд анхааруулж хэлье гэж бодсон юм. Өнөөдөр л гэхэд би Монголын түрийвчийг барьж байгаа Б.Жавхлан сайд, дээрээс нь Монголын хамгийн баян хүмүүсийн нэг Б.Чойжилсүрэн сайдын эсрэг үг хэлчихлээ. Тэгэхээр энэ дээр гомдоод ч байдаг юм уу эсвэл сошиалаар янз бүрээр над руу гүтгэлэг дайралтууд ирүүлэх байдлаар ажиллах уу? Өмнөх ЗГ-т энэ асуудал маш хүнд байсан. Үүнээс болж УИХ-ын гишүүд айдаст автсан. Тэгэхээр УИХ-ын маш том сөрөг хүчин болсон АН-ын гишүүд гарч байгаа. Бид бүхэн хүчтэй дуу хоолойгоо илэрхийлээд явна. Сөрөг хүчин хийх орон зайг өгөх үү гэдгийг Г.Занданшатар Ерөнхий сайдаас асууя.
Түүний асуултад Ерөнхий сайд Г.Занданшатар, Сангийн сайдад нэр дэвшигч Б.Жавхлан, Эрчим хүчний сайдад нэр дэвшигч Б.Чойжилсүрэн нар хариуллаа.
УИХ-ын гишүүн, Сангийн сайдад нэр дэвшигч Б.Жавхлан:
Бид төлөвлөгөөндөө сургуулиа ч барина, цэцэрлэгээ ч барина, эмнэлгээ ч барина. Эрчим хүчний реформыг ч хийнэ. Харин хэзээ ямар хэмжээтэй хийх вэ гэдэг нь олон зүйлээс шалтгаана. Төсвийн хэмжээ, өөр эх үүсвэр, боломжит зүйлүүд юу байна. Эрэмбэлэхийг субьектив байдлаар харж болохгүй шүү. Хаана, яг юу тулгамдсан байна, түүнийг нь бүтээн байгуулах хэрэгтэй. Тухайн сумын төвд Соёлын төв байгуулах асуудал тулгамдсан асуудал нь бол түүнийг нь хийнэ.
УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайдад нэр дэвшигч Б.Чойжилсүрэн:
Засгийн газрын гишүүд УИХ-ын гишүүдэд хүндэтгэлтэй хандана. С.Цэнгүүн гишүүнд би хувиасаа маш хүндэтгэлтэй хандаж байгаа. Эрчим хүчний реформ, үндэсний хороонд бид цуг шийдвэр гаргасан. Цахилгаан эрчим хүчний үнийг өртөгт нь ойртуулахад улс төрийн манлайлал аваад, надтай цуг шийдвэр гаргасан. Энэ шийдвэр богино хугацаандаа олон нийтээс шүүмжлэл дагуулж байгаа учраас сүүлийн үед С.Цэнгүүн гишүүн маань маныгаа гайгүй шүүмжилдэг болсон. Манийгаа шүүмжлэхээр таны рейтинг олон нийтийн дунд өсч байгаа бол би өдөр болгон шүүмжлүүлэхэд бэлэн байна.

Сэтгүүлч