2025.06.18
Ж.Золжаргал: УИХ-аас төсвийн мөнгийг түлшинд, нүүрсэнд зарцуулахгүй гэж тогтоол гаргасан, гэтэл нийслэлээс 226 тэрбум төгрөгөөр хагас кокс хөх нүүрсээр хийсэн шахмал түлшийг авна гээд яригдаж байна
УИХ-ын чуулганы /2025.06.17/-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын бүрэлдэхүүнийг танилцуулж сайд нарыг танилцууллаа. Улмаар Ерөнхий сайд захирамжаа гардуулан 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатарын Засгийн газар байгуулагдлаа.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлж, асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Ж.Золжаргал:
Ерөнхий сайдын оруулж ирсэн баг сайд нарын хувьд таалах таалахгүй нь тусдаа асуудал. Ажил хийх, хариуцаж явах хүн нь та өөрөө юм. Тийм болохоор энэ баг бүрдүүлэх гэж олон талын тэнцэл баланс зөндөө л юм болсон байлгүй. Хариуцлагаа үүрээд явах гэж байгаа багт нь сайн ажиллахыг хүсье дээ. Засгийн газрын бүрэлдэхүүний тухай, Бүтцийн тухай хууль хүчинтэй байгаа. Хүчинтэй хууль дотроосоо3 яам байхгүй болчхож байна. Ингээд хоосон яваад байвал нөгөө Үндсэн хуулийн хууль дээдлэх зарчим, Засгийн газрын өөрийнх нь үндсэн зорилго нь бас хууль хэрэгжүүлэх хууль зүйн зөрчил үүсэх вий энэ тал дээр анхаараасай. Бодвол тооцож бодсон л байгаа байх. Улаанбаатар хотын захирагч гадаадаас түлш авчирч өвөл шатаана гэж хэлсэн. Үүн дээр тендер зарлагдчихсан байгаад байна. Хагас кокс хөх нүүрсээр хийсэн шахмал түлшийг НЗД-ын төсвийн ерөнхийлөн захирагчаар 226 тэрбум төгрөгөөр авна гэж. 2023 онд нэг ийм юм явж байгаад больчихсон.
Арваадхан хоногийн өмнө УИХ тогтоол баталсан, тогтоол дээр энэ түлшинд нүүрсэнд, түлшинд төсвийн мөнгө зарцуулахгүй гээд гарчихсан. 6 сарын 5-нд УИХ тогтоол гаргаад, 6 сарын 10-нд нийслэл нь тендер зарлаад УИХ-ын шийдвэрээ тоодоггүй. Автомашины татвар дээр ч гэсэндээ үүн дээр анхаарахгүй бол.Би үүнийг хууль зүйн зөрчилтэй асуудал байна шууд харагдаж байгаа. Засгийн газрынбүтэц бүрэлдэхүүн дээр түрүүчийн засаг дээр шинжлэх ухаан, инновацын асуудлыг гурав хуваагаад гурван яаманд тавьчихсанаас нь болоод маш их асуудал үүсэж байгаа. Энэ талаар албан бичгээр бланк дээр анхаарахыг хүсээд ЗГХЭГ-т хүргүүлсэн байгаа. Үүнийг танд бас мэдээлье.

Сэтгүүлч