2019.01.05
Нийслэлийн шүд, эрүү нүүрний төв эмнэлэгт нэн шаардлагатай хөрөнгийг шийдвэрлэхээр боллоо
Өнгөрсөн намар ашиглалтад орсон шинэхэн байранд үйл ажиллагаагаа явуулж байгаа. Нийслэлийн шүд, эрүү нүүрний төв эмнэлэг дээр НИТХ-ын дарга С.Амарсайхан, Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, хурал дах МАН-ын бүлгийн дарга Р.Дагва, Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа болон албаны хүмүүс ажиллаа.
Нийслэлийн шүд эрүү нүүрний төв эмнэлгийн дарга Л.Хэнтий, орлогч дарга Б.Өнөрбилэг нар Хурлын дарга тэргүүтэй албаны хүмүүст эмнэлгийн талаарх товч мэдээлэл хүргэж, үйл ажиллагаагаа танилцууллаа.