2025.05.22
Л.Энх-Амгалан: Монгол Улсад үүссэн насжилтын асуудал, цаашлаад төрийн сан дээр ирэх ачааллыг бууруулах хэрэгтэй!
УИХ-ын чуулганы /2025.05.22/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Казахстан Улсын Засгийн газар хоорондын тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Уг асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан О.Цогтгэрэлд гишүүний асуултад хариулав
Бодлогоо болон хууль эрх зүйн шинэчлэлээ хийхээр оруулж ирнэ. Хэд хэдэн удаа УИХ-ын даргын зөвлөл болон байнгын хороонд танилцуулсан. Энэ асуудлаар тэтгэврийн шинэчлэлийн хүрээнд таны хөндөн энэ асуудлууд хөндөгдөнө. Тэтгэврийн шинэчлэл нь хоёр зүйлийг дагуулдаг. Эхнийх нь тогтолцооны шинэчлэл байгаа. Манайх нэг давхаргат тэтгэврийн тогтолцоотой байгаа. Ажилласан жил болон нийгмийн даатгалын шимтгэлээсээ тэтгэврээ тогтоолгодог. Шинээр санал болгож байгаа Дэлхийн банк болон Олон Улсын байгууллагуудтай хамтарсан тооцоолол дээр үүсэн тогтолцооны шинэчлэл бол олон давхаргат тэтгэврийн тогтолцоог нэвтрүүлье. Үүнд, суурь тэтгэвэр, одоогийн шимтгэлд суурилсан тэтгэвэр, хувийн тэтгэврийн тогтолцоог оруулж ирэх эрх зүйн орчныг нээж өгөх ёстой. Нөгөө талаасаа хагас хуримтлалын тогтолцооны элементийг одоогийн хууль дээрээ оруулж ирсэн. Цаашдаа хагас хуримтлалын тогтолцоонд шилжих нь иргэдэд, ирээдүйд үүсэх нийгмийн баталгаа, амьжиргааны баталгааг яаж хангах вэ гэдэг дээр тогтолцооны шинэчлэл байна. Нөгөө тал нь мэргэжлийн хэллэгээр керамикийн шинэчлэл гэж ярьдаг. Энэ нь хэдэн насанд тэтгэвэрт гарах ёстой юм, тэтгэвэр шинэчлэхэд хэдэн жил хэрэгтэй юм, төлсөн нийгмийн даатгалын шимтгэл нь ямар хэмжээнд даатгагдах ёстой вэ гэдэг тохируулгуудыг хийдэг. Та Монгол Улсад тулгамдсан байгаа асуудлуудыг хөндөж байна. 2018 оноос хойш албан журмын даатгал төлж байгаа иргэдийнхээ жил тутам 3 сараар нэмээд яваад байгаа шүү дээ. Гэтэл хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэрт гарч байгаа иргэд маань нэмэгдэхгүй яваад байгаа юм. Тэгээд иргэдийн дунд насаараа нийгмийн даатгал төлдөг. Нөгөө талаараа шударга төлсөн нийгмийн даатгалын тэтгэврийн сангаас хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэрт гараад байгаа нь нэг талаараа төрийн сан дээр ачаалал үүсгэж байна. Нөгөө талаараа шударга ёсонд нийцэхгүй байна гэсэн шаардлагыг тавьж байна. Өнөөдрийг байдлаар тэтгэвэрт гарч байгаа хөнгөлөлттэй, олон хүүхэдтэй ээж нарын тоо 110,000 байна. Тэтгэвэрт гарч байгаа иргэдийн 47 хувь нь хөнгөлөлттэй буюу эрт тэтгэвэрт гарч байгаа ээж нарын зонхилох хувь их байна. Үүнийг дэлхийн улс орнууд үүнийг зохицуулдаг юм байна. Таны хэлснээр дундаж наслалт, тэтгэвэрт гарснаас хойш хэдэн жил тэтгэвэр авч байна вэ гэдэг дээр зохицуулалтууд хийдэг. Энэ бол маш том нарийвчилсан активиорын тооцоо дээр үндэслэдэг. Бид энэ Монгол Улсад үүссэн байгаа насжилтын асуудал, цаашлаад төрийн сан дээр ирэх ачааллыг бууруулах хэрэгтэй.

Сэтгүүлч