2025.05.22

Д.Энхтүвшин: Эд, эрхтний шилжүүлэх үйл ажиллагааг нутагшуулахад боловсон хүчин хангалттай байгаа юу!

УИХ-ын чуулганы /2025.05.22/ны өдрийн хуралдаанаар Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин дараах байр суурийг илэрхийллээ.

Монголд эд,эрхтэн шилжүүлэх нарийн төвөгтэй энэ үйл ажиллагааг нутагшуулахад цаг, хүчээ зарж байгаа манай эмнэлгийн салбарын хүмүүс, төлөөллүүд ирсэнд талархсанаа илэрхийлэхийг хүсэж байна. Асуултын хувьд н.Батчулуун эмчтэй холбоотой үүссэн асуудлыг энэ хуулийг өөрчилснөөр өөрчлөх, шийдэх бололцоотой юу. Үүнээс гадна эд, эрхтний шилжүүлэх үйл ажиллагааг нутагшуулахад хамгийн чухал нь боловсон хүчинтэй холбоотой асуудлууд байдаг. Мөн эм тариатай холбоотой асуудлууд байдаг. Үүн дээрхуулиас гадна одоогийн нөхцөл байдал ямар байна. Тодорхой ямар зохицуулалтууд хэрэгтэй байдаг вэ. Хууль эрх зүйн орчин дээр сайжруулах зүйл байгаа юу.