Монгол Улсын 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн хүрээний мэдэгдлийг батлав
Өнөөдөр /2018.11.02/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Засгийн газраас 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
Хуулийн төслийг Төсийн байнгын хороогоор хэлэлцсэн санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн танилцууллаа.
Хуулийн төсөлд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээ /тэрбум төгрөг/ 2019 онд 9,676.5, 2020 онд 10,713.5 , 2021 онд 11,844.7 буюу Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь 2019 онд 27.48, 2020 онд 26.4, 2021 онд26.4, нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээ /тэрбум төгрөг/ 2019 онд 11,589.8, 2020 онд 12,393.6, 2021 онд 12,901.1 буюу ДНБ-д эзлэх хувь 2019 онд 32.8, 2020 онд 30.6, 2021 онд 28.7, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл /тэрбум төгрөг/ 2019 онд -1,913.3, 2020 онд -1,680.1, 2021 онд -1,056.4 буюу ДНБ-д эзлэх хувь 2019 онд-5.4, 2020 онд -4.1, 2021 онд -2.4, нэгдсэн төсвийн хөрөнгийн зардлын хэмжээ /тэрбум төгрөг/ 2019 онд 3,251.8, 2020 онд 3,100.2, 2021 онд 2,927.3 буюу ДНБ-д эзлэх хувь 2019 онд 9.2, 2020 онд 7.6, 2021 онд 6.5, Засгийн газрын өрийн нийт хэмжээ, өнөөгийн үнэ цэнээр /тэрбум төгрөг/ 2019 онд 19,551.6, 2020 онд 19,390.8, 2021 онд 18,383.6 буюу ДНБ-д эзлэх хувь 2019 онд 55.3, 2020 онд 47.8, 2021 онд 41.0 хувь байхаар тус тус тусгажээ.
Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Н.Оюундарь, Д.Тогтохсүрэн нар асуулт асууж, хариулт авсны дараа хуулийн төслийг эцэслэн батлъя гэсэн саналын томъёоллоор санал хураалт явууллаа. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэнээр хуулийн төсөл эцэслэн батлагдав.