2018.10.25

М.Билэгт: 2018-2019 онд УИХ, Засгийн газар орон нутагт хаягдсан байсан бүтээн байгуулалтыг хийсэн

Өнөөдөр /2018.10.25/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Засгийн газраас 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. 

УИХ-ын гишүүн М.Билэгт:

“2018-2019 онд УИХ, Засгийн газар орон нутагт хаягдсан байсан бүтээн байгуулалтыг хийж байгаа. Хөрөнгө оруулалтыг шийдэж байна. Одоо байгаа нөөц боломж дээрээ тулгуурлан, ажлын байр бий болгоод, аж үйлдвэрлэлээ дэмжих замаар төсвийн орлогоо бүрдүүлж, нэмэгдүүлэх боломж байна. Бид үүнийгээ ашиглах хэрэгтэй. Газраа, хөрсөө ухаад нэмүү өртөг шингээж ч чадахгүй, нүүрсээ зөөдөг жолооч нар нь эрх нь зөрчигдсөн ийм байдлыг болих хэрэгтэй.”