Д.Тэрбишдагва: Ирэх жилүүдэд төлөх өрөө нөлөөлөл, үр дүнгийн хувьд цогцоор нь ярих ёстой
Өнөөдөр /2018.10.25/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Засгийн газраас 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва:
“Цаашид төсвийн хүрээний мэдэгдлийг аль болох бодитойгоор тусгаж оруулж ирмээр байна. Ирэх жилүүдэд Засгийн газрын өрөөс гадна олон бондуудын өр төлөгдөнө. Төсвийн хүрээний мэдэгдэлд эдгээрийг багцаар нь тусгаж, үр дүн, нөлөөллийг нь тусган оруулж ирдэг туршлага байдаг. Зөвхөн тойргийн асуудлаа яриад явах биш эдийн засгаа томоор харж, алсын хараатай бодлогын төлөө хөрөнгө оруулалтаа чиглүүлэх шаардлага байна. Ажилсаг Монгол хөтөлбөрийг сүүлийн 3 жил Монгол Улсаар дүүрэн цагаан гартнууд биш шаардлагатай ажлын байранд нийцэх ажиллах хүчнийг бэлтгэхийн төлөө яриад байгаа юм.”
Холбоотой мэдээ
2020.05.05
2020.04.08
2020.01.13
УИХ-ын нэгдсэн хуралдаан
ТБХ-ны хуралдаан