Д.Ганхуяг: Засгийн газар таван толгойг яаж будлиантуулсныг баримтаар нотолно
2012.03.28

Д.Ганхуяг: Засгийн газар таван толгойг яаж будлиантуулсныг баримтаар нотолно

АН-ын бүлэг ээлжитбус хурал зарлаж Тавантолгойгоос Ухаа худагийгтасдаж эдийн засгийнэргэлтэд оруулсан асуудалхууль зөрчсөн эсэхийгтогтоох, Оюу толгойннэмэлт нөөцтэй холбоотойбудлиан гарсан эсэхийгтогтоох ажлын хэсэгбайгуулсан. тус ажлынхэсгийг ахалж буй УИХ-ын гишүүн Д.Ганхуягтайярилцлаа.

-АН-ын бүлгийн хуралдаанд Х.Баттулга гишүүн мэдээлэл хийсэн гэнэ. Энэ тухай мэдээлэл өгөхгүй юу?

-2008 онд МоАХ Сүхбаатарын талбай дээр Тавантолгойг улсад буцааж өг гэж жагсаал хийж байсан. Энэ жагсаалын дараа тухайн үеийн Засгийн газрын тэргүүн С.Баяр Таван толгойн дөрөвхөн хувийг "Энержи ресурс" ХК-д үлдээгээд, 96 хувийг нь төрд авлаа гэсэн. Гэтэл ачир дээрээ Таван толгойн нийт коксжих нүүрсний 20 дөхүү хувийн нөөцтэй, хамгийн өндөр илчлэгтэй, ашиглахад хамгийн бага зардал гарах нийт нөөцөөрөө Багануурын уурхайгаас дахин илүү нөөцтэй Ухаа худагийн ордыг хууль, тогтоомж зөрчин тасдаж өгсөн болох нь тодорхой болсон. Иймд бидний хэдэн гишүүн гурван жилийн хугацаанд Ухаа худагийн ордыг хууль, тогтоомж зөрчин тасдаж авч, эдийн засгийн эргэлтэд оруулсан асуудлаар дөрвөн ч удаа Ерөнхий сайдад асуулга тавьжээ. Тиймээс Баттулга гишүүний хэлж, ярьж буйг бид дэндүү сайн мэднэ, баримтууд нь ч надад байгаа.

Баттулга гишүүний ярьж, хэлж буйг АН-ын гишүүд дэмжиж байгаа. Түүний яриад байгаа зүйл үнэн шүү дээ.

Бид урд хөршид дэлхийн зах зээлээс гурав дахин бага үнээр нүүрсээ борлуулж иржээ. Энэ нь гол нь ганцхан худалдан авагчтай, боловсруулалгүй түүхийгээр нь зөөж байгаатай холбоотой. Төрд орж буй татварын орлого нь ч бусад оронтой харьцуулахад олон дахин бага байгаа. Хайран юмыг ингэж ашиглаад хэрэггүй биз дээ. Иймээс өөр 2.3 дахь худалдан авагчтай болохын тулд төмөр замын талаар баримтлах бодлогыг УИХ баталж өгсөн. Гэтэл энэ төмөр замыг барих гэхээр санхүүжилт байхгүй. Шалтгаан нь төрийн мэдлийн Таван толгой нь хөдөлдөггүй, харин үүц нь болсон хувийнхны Ухаа худаг нь аль хэдийнэ эдийн засгийн эргэлтэд ороод байдаг. Энэ Ухаа худагийг түрүүлж ашиглаж эхэлснээс болоод том Таван толгойг ашиглах компанийн үнэлгээ, иргэдэд очих хувьцааны үнэ, ногдол ашиг ихэд буурна. Энд хэн буруутай вэ.

-Х.Баттулгагишүүнбаримтаа дэлгэсэн л дээ. Харин танд ямар шинэ баримт байна вэ?

-Бүр эхнээс нь ярья л даа. УИХ Таван толгой, Оюу толгойтой холбоотой 27, 40 гээд хоёр тогтоол баталсан. 40 дүгээр тогтоолд Таван толгойг Оюу толгойтой зэрэг эдийн засгийн эргэлтэд оруулна гэж заасан. 2007 онд УИХ Ашигт малтмалын тухай хууль батлаад, үүндээ стратегийн ордтой холбоотой дараах заалтуудыг оруулсан юм. Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн ордод улс 50 хүртэлх хувийг эзэмшиж болно, улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн ордын тухайд төрийн эзэмшлийн хувь хэмжээг УИХ-аар тогтоолгоно, хайгуулын лицензийг хэн нэгэн авсан бол А лиценз болгохдоо уралдаант шалгаруулалт хийнэ гэж заасан.

-Тэгвэл 27 дугаар тогтоолын тухайд...?

-27 дугаар тогтоолд стратегийн 14 ордыг батлаад, дахин 39 ордыг стратегийн ордод хамруулах эсэхийг шийдвэрлэх саналыг УИХ-д оруулж ирэхийг Засгийн газарт даалгасан. Энэ ордуудын төрийн оролцоог тогтоох талаар энэ Засгийн газар өнгөрсөн хугацаанд олигтой ажил хийсэнгүй. Хавсралтаар шүү дээ. Гэтэл 2008 онд Засгийн газрын хуралдаанаар Ухаа худагийн ордыг "Энержи ресурс" компанид тасдаад өгчих-сөн. Энэ нь Ашигт малтмалын хуулийн улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж, нөөц тогтоосон стратегийн ордтой холбогдсон бүх заалтыг зөрчсөн. Үүнийг зөвхөн би ч биш АН-ын олон гишүүн ярьдаг юм.

-Таны ахалж буй ажлын хэсэг Оюу толгойн нэмэлт нөөцтэй  холбоотойбудлианыг илрүүлнэ  гэсэн. Үүнийг тодруулахгүй юу?

-Оюу толгойн компанийн 100 хувийн 34 хувийг төр эзэмших ёстой атал, шинээр илэрсэн нөөцийн 80 хувийн 34 хувийг эзэмшихэд хүрч магадгүй болсон байна. Мөн өмнө тогтоосон нөөцийн зэсийн агууламжаар хангалттай нөөцийг өнөөдөр хүртэл албан ёсны нөөцөд бүртгүүлээгүй байна. Яагаад хангалттай гээд байна вэ гэхээр Эрдэнэтийг анх ашиглаж эхэлж байх үеийн зэсийн агууламж ижил төвшний агууламж бүхий хүдрийг албан ёсны нөөцөд оруулаагүй байгаатай холбоотой. Бод доо, Ухаа худагийг тасдаж авсан этгээдүүд ердөө 831 мянган ам.долларыг лицензийн төлбөрт төлсөн байгаа. Гэтэл өнөөдөр энэ компанийн үнэлгээ хонконг доллараар 27 тэрбумд хүрсэн байна. Эндээс манай улсын нэг иргэнд бараг 10.000 хонконг доллар оногдох юм байна. Ийм шударга бус явдал дээр АН дуугүй өнгөрч болохгүй биз дээ.

-Энэ хүмүүстэй яаж хариуцлага тооцох вэ. Холбогдох газрууд нь дуугарч чадахгүй байхад АН дангаараа дийлэх болов уу?

-Улс төрийн албан тушаалтнуудаа огцруулахгүй нам нь аваад үлдэх л байх. Гэхдээ тэмцэх арга бас байна. Бид эдгээр нөхдийг суудлаасаа буутал нь тэмцэх болно.

-УИХ сая төсвийн тодотгол хийлээ. 2012 оны төсөв батлахад АН-ын ажлын хэсгийг ахалж байсны хувьдэнэ тодотголыг юу гэж дүгнэх бол?

-2012 оны төсвийн тухай хууль МАН, АН хоёрын дунд асах их маргаан тарьж байж батлагдсан. Эцэст нь,бид дөрөв, аравдугаар сард төрийн албан хаагчдын цалинг нэмэх шийдвэрт хүрсэн юм. Цагаан сар, наадмын өмнө цалинг нэмэх нь ач холбогдол муутай болдог. Яагаад гэвэл эрэлт энэ үеэр худалдан авалт ихэсч, инфляцыг хөөрөгддөг. Тэгсэн хэрнээ буцаад буудаггүй шүү дээ. Гэтэл НХХЯ Үйлдвэрчний эвлэлтэй цалин нэмэх аль эрт 3.6 сарын өмнө тохироод зарлаад байдаг. Гэтэл бараа бүтээгдэхүүний үнэ цалин нэмэхээс өмнө аль хэдийнэ нэмэгдчихдэг ийм л байдалтай байна. Дээрээс нь цалин нэмнэ гэж урьдчилж ярих тусам инфляц хөөрөгдөх бэлтгэл ажил өрнөчихдөг. Бид төрийн зохицуулалттай зах зээлийн эдийн засагт амьдарч байна. Хуульд зааснаар Засгийн газар 10-хан төрлийн стратегийн бүтээгдэхүүний  эрэлт нийлүүлэлтийг тэнцвэртэй барих ёстой. Гэтэл махны үнэ бүр тэнгэрт хадчихлаа. Улс нөөцийн махаа хангалтгүй бэлтгэжээ. Бүр арга бараад өнөөдөр нэмж нөөцийн мах бэлтгэх болсон гэсэн. Гэтэл малчид мах үнэд орсон энэ үед тэр үнээр нь махаа зарах нь тодорхой биз дээ. Ингээд л нөөцийн махны үнийг нэмэхээс аргагүй болсон байх. Засгийн газар, яам, холбогдох Засаг дарга нарын ажил иймэрхүү л байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.