Ард түмний эрх ашгийг намынхаас дээгүүр тавина
0
2012.03.27

Ард түмний эрх ашгийг намынхаас дээгүүр тавина

МАН-ын Ёс зүйн хорооноос УИХ-ын нэр бүхий гишүүддээ сануулга бичиг илгээж, цаашид олонхийн шийдвэрээс зөрж “амьдрах уу”, үгүй юү гэдгээ шийдэх хугацаа олгосон билээ. Нам нь сонгуульдаа бэлтгэж буй эгзэгтэй цагт хэвлэлээр бодлого, шийдвэрээс нь зөрсөн зөрүүд ярилцлага, мэдээлэл өгсөн хэмээн тэд буруудсан юм. Уг сануулгыг хүлээн авсан гишүүн Д.Тэбишдагва өчигдөр Ёс зүйн хороондоо хариу илгээсэн байна.

Үүндээ “Ард түмнээсээ сонгогдсон төрийн түшээ, МАН-д суудал авчирсан, намын Бага хурал болоод УИХ дахь бүлгийн нэг гишүүнтэйгээ манай намын удирдлага, Ёс зүйн хорооныхон уулзаагүй байж, албан бичиг өгч, хариуг бичгээр өгөхийг шаардан, хөндий зэврүү харилцаа гаргаж буйд харамсаж байна. Мөн хамт олон, гишүүдээсээ хөндийрсөн намын удирдлага л хөндлөнгийн мэт байр сууринаас “хамтран ажиллана гэдэгт итгэж байгаа”-гаа ингэж илэрхийлдэг байх” гэсэн  хариу өгсөн байна.Мөн намынхаа дүрмийг хүндэтгэнэ, гэхдээ улс орон, ард түмний эрх ашгийг намынхаас дээгүүр тавина гэжээ. Мөн МАХН, МАН-ыг нэгдэж, хүчээ зузаат гах ёстой гэсэн байр сууриныхаа төлөө буруудаж буйгаа ойлгохгүй бай гаа гэнэ. Намын дотоод зөрчил ил байгаа, шүүмжлэх зүйл ч байгаа үед уг асуудлаар харин ч гишүүдийнхээ байр суурийг сонсох ёстой хэмээн намдаа зөвлөсөн байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.