Мандалын молибдений ордын нөөцийг 203.4 сая тонн гэв
2012.03.22

Мандалын молибдений ордын нөөцийг 203.4 сая тонн гэв

Лондоны хөрөнгийн биржид бүртгэлтэй, БНХАУ-ын “Origo Partners” компанийн хөрөнгө оруулсан “Moly World” компани Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумаас хойш 40 км-ийн зайд 2360 га талбайг хамардаг “Mandal Moly” нэртэй молибдений төслийг хэрэгжүүлж буй. Тус ордод 0.1261 хувийн агуулгатай 203.4 сая тонн молибдений хүдрийн нөөц бийг JORC ангиллаар тооцож тогтоожээ.

Үүнийг нийт 256 мянган тонн цэвэр молибдений нөөц гэж үзэж болох аж.Улмаар “Moly World”, тус компанийн хувьцааны 20 хувийг эзэмшдэг “Origo Partners” нь томоохон молибден нийлүүлэгчдийн нэг болно хэмээн mineweb.com цахим хуудас мэдээлжээ. “Origo Partners”-ийн захирал Крис Риннин “Мандалын ордын нөөцийн хэмжээ болон агууламжид бид сэтгэл хангалуун байна” гэж ярьсан байна.

Уг ордын нөөцийг ил уурхайн аргаар олборлох боломжтой төдийгүй жилд ойролцоогоор 27 сая паунд (нэг паунд 0.45 кг-тай тэнц дэг) молибдений хүдэр олборлох боломжтой хэмээн тооцоолжээ
Эх сурвалж
Өнөөдөр сонин
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.