Ж.Золжаргал: Монголын нүүрсний үнийг яаж өсгөх вэ гэдэг бодлого төлөвлөгөөг боловсруулах хэрэгтэй байна
УИХ-ын чуулганы /2025.06.27/-ны өдрийн үдээс хойшх хуралдаанаар 2025 оны төсвийн тодотголыг яаралтай горимоор хэлэлцэж эхэллээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулах УИХ-ын гишүүн Ж.Золжаргал үг хэлж асуулт асуулаа.
Анх төсөв баталж байхад нүүрсний үнийг 149 доллар, дараа нь 105 болсон. Цаашлаад 80, 70 гээд явах нь. Тэгэхээр үүнийг Хятадын дотоод мэдээлэлтэй хүмүүст зөндөө сануулсан. Яг тэр зураг руугаа л орж байгааг хэлчихмээр байна.
Хоёрдугаарт, бодит байдалтайгаа нүүр тулж зүйл бол төсвийн зарлагыг бууруулах асуудал. Янз бүрийн тоо явсан. 3,6-аар явахаар шоолоод 2,3 их наядаар зардал бууруулахаар шийдвэрлэсэн. 1,9-ийг дахин хасахаар нийлбэр нь 4 их наяд гараад явчхаж байгаа. Энэ нь бодит байдалтайгаа нийцэж байна гэсэн үг. Дараагийн сануулах зүйл нь хил холболтын төмөр зам. Үнэхээр чухал, маш том зүйлийг бид хийж чадсан.
Нүүрсний гэрээн дээр маш том дүнтэй, их урт хугацаатай, хөнгөлөлттэй үнэтэй зүйл орж ирнэ. Хэмжээ нь Монголын нүүрсний экспортын 3-ны 1-ээс илүү гарчихвал өөрөө өөрийнхөө үнийг унагаана. Тийм учраас индексээр боддог үнийг зөвхөн Монголын нүүрснээс хамааралтай Хятадын хойд хэсгийн зах зээлийн индексүүдийг ашиглахаас гадна Хятадаас хол, олон улсын индексийг оруулж өгөх асуудлуудыг яриад бараагүй. Бид энэ хэмжээнээс болоод зах зээлийн хүлээлт, өөрөө өөрсдийнхөө үнийг унагаасан. Энэ бол үнэн. Цаашдаа үргэлжлээд явна.
Сорчлохгүй, сайн чанарыг нь авахгүй шүү гэдгийг Их хурал дэмжээдарайхийн оруулж ирсэн нь их юм гэж бодож байна. Цаашдаа Монголын нүүрс хэрэггүй,нүүрс хэрэггүй гэдэг үлгэрт итгэмээргүй байна. Хятад дэлхийн нүүрсний хэрэглээний том олборлогч боловч гадаадаас авдаг коксжих нүүрснийх нь талыг нь Монголд нийлүүлдэг. Тийм болохоор Монголын эдийн засгийг бодоод Монголын нүүрсний үнийг яаж өсгөх вэ гэдэг бодлого төлөвлөгөөг боловсруулах хэрэгтэй байна. Үүнийг шинээр бүрдсэн ЗГ анхааралдаа авна уу гэж хүсье.
Асуултын хувьд3 ,3 их наядын орлого тасарсан. ААН-үүд чинь нүүрсний уурхайнууд чинь татвараа төлж чадах уу? Нүүрсний үнэ тэд гээд зардал нь тэд гээд зөрүүнээс нь татвараа бодоод тооцчихсон байгаа байх. Гэтэл татвараа төлж чадах юм уу, амнатаа төлж чадах юм уу. Оны төгсгөлд энэ орлогын алдагдал чинь 5 их наяд болох юм биш үү.

Сэтгүүлч