2024.10.24
А.Ганбаатар: Шинжлэх ухаан технологийн сан нь дижитал технологио дэмждэг баймаар. Гэтэл төсөв нь тэг
ИЦББХ-ны хуралдаан
Монгол Улсын 2025 оны төсвийн тухай
Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн эхний хэлэлцүүлгийг хийгээд байгаа билээ. Тус төсөлтэй холбоотойгоор Инновац, цахим бодлогын байнгын хороо хуралдлаа. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн А.Ганбаатар байр сууриа илэрхийлж асуулт тавьлаа.
УИХ-ын гишүүн А.Ганбаатар:
Финланд, БНСУ, Израиль, Сингапур зэрэг инноваци, шинжлэх ухаан, технологио үйлдвэрлэлд оруулаад, зах зээлд ашиглаад, нийгмийн өгөөж болгоод явж байгаа орон олон байна. Өнгөрсөн долоо хоногт Сингапурын төлөөлөгчтэй уулзаж байхад шинжлэх ухааны бодлого, инноваци нь яамныхаа бодлогоор нэг байдаг гэсэн. Манай улсын хувьд Боловсрол, соёл, шинжлэх ухаан гээд нэг яам, Цахим хөгжил, инноваци, харилцаа холбооны гээд дахиад нэг яам байна. Өөрөөр хэлбэл, бодлогын салаа гарч ирж.
Мөн доор нь буй сангуудыг харахаар Шинжлэх ухаан технологийн сан гээд нийлсэн байна. Сиамын ихэр шиг. Тэгсэн мөртөө дээрээ яам нь хоёр салаа. Үүн дээр жишээ нь Цахим хөгжил, инноваци, харилцаа холбооны яаманд бодлого боловсруулахад хүндрэл үүсэж байна уу.
Би буруу ойлгож байж магадгүй ч Шинжлэх ухааны сан нь инноваци, старт апп, АI, блокчейн зэргээ дэмждэг байх. Гэтэл 2025 оны төсөв дээр “Тэг” хөрөнгө оруулалттай гэсэн байна. Энэ зөв үү.
Түүний асуултад, ЦХИХХ-ны сайд Ц.Баатархүү хариуллаа.
Холбоотой мэдээ
УИХ-ын нэгдсэн хуралдаан
Хуулийн мэдээ
2024
11.22
2024
11.08
БОХХААБХ-ны хуралдаан
БСШУСБХ-ны хуралдаан
ИЦББХ-ны хуралдаан
ЁЗСХБХ-ны хуралдаан
АБГББХ-ны хуралдаан
2024
10.22
ХЗБХ-ны хуралдаан
2024
10.07