
А.Ганбаатар: 30 гаруй жил царцсан төслүүдийг 3-хан улиралд...
УИХ-ын гишүүн А.Ганбаатар Хамтарсан Засгийн газар тарах эсэх асуудал яригдаж байгаа улс төрийн онцгой нөхцөл байдлын талаар өөрийн байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр "Ад үзэгдэх зоригтой байсан намын дарга, анд найзаараа бахархаж байна. Удаан царцсан намынхаа эв нэгдлийг сэргээж, тамга тэмдгээ авчирч чадсан. Их хуралд суудлаа 4 дахин нэмсэн. Шүүрэн шанага шиг шүршүүлж байвч эдийн засгийн тэлэлтийн төлөө зүтгэсэн. Манай намын зовлон их. Гэхдээ түүнийх бүр их байсан биз дээ. Гэсэн ч эцсийн мөч хүртэл хамтын шийдвэртээ бат зогсож чадсан. Үнэн нь л энэ.
ЗГ-т зүтгэсэн манай хэдийн багт шүүмж байвч яг одоо урам өгөх цаг шүү!
1. Л.Гантөмөр:
- Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт багтсан 14 мега төслийн хэрэгжилтийг зангидан хариуцаж ажилласан. З-4 мега эхэлсэн.
- Монгол Улсыг хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэлийн баримт бичгийг боловсруулж, УИХ-д өргөн барьж, салбар хоорондын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн уялдааг хангах талаар ахиц дэвшил гаргаж ажилласан.
2. Ц.Туваан:
- Монгол Улсын уул уурхай, эрдэс баялгийн салбарын экспортыг эрчимжүүлэх, хариуцлагатай уул уурхайн талаар цаашид хэрэгжүүлэх томоохон ажлын эхлэлийг таьсан.
- ОХУ-ын талтай нефтийн бүтээгдэхүүний хангамжийн асуудлаар хэлэлцээр хийж, нийлүүлэлтийн тасралтгүй тогтвортой байдлыг хангасан.
- Эрдэс баялгийн салбарын гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр дорвитой алхам хийсэн.
3. С.Одонтуяа:
- Эгийн голын УЦС-ын ажлын шинжлэх ухааны үндэслэлтэй хандах, уг станцын туслах далангийн ТЭЗҮ боловсруулах зардлыг Засгийн газраас батлуулсан.
- Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 14 мега төслийн нэг болох "Цагаан бургастай-Онгийн усан цогцолбор" төслийн талаар
4. Ж.Батсуурь:
• Барилгын салбарын хөгжлийн бодлогын баримт бичгүүдийг боловсруулах ажлыг эхлүүлж, хууль эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр санал боловсруулсан.
5. Ц.Баатархүү:
- Харилцаа холбооны дэвшилтэд 5G технологи
Олон улсын төлбөр тооцооны Apple Pay
Монгол улсын бүх сумыг төрийн үйлчилгээний Киоск машинтай болгов.
Алслагдсан 139 багт сүлжээ нэвтрүүлж эхлэв
Хиймэл оюуны үндэсний стратеги боловсруулав
6. О.Алтангэрэл:
- Баялагийн сангаас иргэдийн шударгаар хувь хүртэх хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх тал дээр зориг гаргаж ажилласан.
7. Э.Одбаяр:
- Салбарын яамдын үйл ажиллагааны тайланг үнэлэх аргачлал, шалгуур үзүүлэлтийг боловсронгуй болгох, хоорондын уялдааг сайжруулах талаар шинэчлэлийн суурийг тавьсан.
8. Р.Эрдэнэбүрэн:
- Гэр хорооллын дахин төлөвлөлт, түгжрэлийг бууруулах тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар бэлтгэсэний зэрэгцээ Туулын хурдны замын түгжрэлийг 50 хувь бууруулах, "Сэлбэ" дэд төвийг орон сууцжуулахтай холбоотойгоор "Гэр хорооллыг хөгжүүлэх сан"-г шинээр байгуулах төлөвлөгөөг боловсруулсан" гэв.