2024.10.24
Б.Хэрлэн: Боловсролын байгууллагын барилгаас илүү хэрэглэгдэхүүн чухал байна
БСШУСБХ-ны хуралдаан
Монгол Улсын 2025 оны төсвийн тухай
Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг хийгээд байгаа билээ. Тэгвэл тус төсөвтэй холбоотойгоор Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо 2024.10.23-ны өдөр хуралдлаа. Хуралдаан дээр УИХ-ын гишүүн Б.Хэрлэн байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Б.Хэрлэн:
2025 оны Улсын төсвийн хөрөнгөөр боловсролын салбарын 186 барилга байгууламж, 1 их засвар, 5 тоног төхөөрөмжийн арга хэмжээ төсөвлөгдөж орж иржээ. Мөн мэргэжлийн боловсролын байгууллагын 4 барилгын асуудал яригдсан. Төлөвлөгдөж байгаа юм байна.
Гэхдээ бид боловсролын чанарын тухай асуудлыг ярьж байна. Яг энэ цаг үед өнөөдөр бид барилга байшинд хөрөнгө оруулалт хийхэд түлхүү анхаараад байдаг. Гэтэл яг сургалтын орчныг бүрдүүлэх тухай асуудал, сургалтын хэрэглэгдэхүүн, тоног төхөөрөмжийг бүрдүүлэх тухай асуудал ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсролын сургууль, их, дээд сургуулиудын хувьд энэ жаахан орхигдоод байгаа юм биш үү.
“Саваа бэлдэхээр саалиа бэлдэнэ” гэгчээр байшин барилгаа бариад байдаг. Гэтэл түүн дотор сурагчид, оюутан залууст боловсрол олгож байгаа гол сургалтын тоног төхөөрөмж, хэрэглэгдэхүүнийг бэлдэх тал дээр төсөвт нэлээд бага тусаж байна. Үүнийг цаашид яах вэ.
Түүний асуултад Боловсролын сайд П.Наранбаяр хариуллаа.
УИХ-ын нэгдсэн хуралдаан
Хуулийн мэдээ
2024
11.22
2024
11.08
БОХХААБХ-ны хуралдаан
БСШУСБХ-ны хуралдаан
ИЦББХ-ны хуралдаан
ЁЗСХБХ-ны хуралдаан
АБГББХ-ны хуралдаан
2024
10.22
ХЗБХ-ны хуралдаан
2024
10.07