2024.10.24

М.Ганхүлэг: “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд иргэд олон нийтийг татан оролцуулах, урамшууллын төсөв байгаа юу?

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны /2025.10.24/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн М.Ганхүлэг:

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг өрнүүлээд идэвхтэй ажиллаж байгаа. Энэ хөдөлгөөн нь ирээдүй хойч үе рүү чиглэсэн маш чухал хөдөлгөөн хэмээн боддог. Энэ хөдөлгөөний гүйцэтгэлүүдийн хүрээнд 2025 онд тодорхой ямар ямар зорилтууд байна? Монгол Улсын Ерөнхийлөгчийн хэлж буйгаар, бид хөрсөнд тод тарихаас гадна иргэд олон нийтийн тархинд мод тарих тухай агуулгыг уг хөдөлгөөнөөр дамжуулан илэрхийлээд байгаа.

Үүнтэй холбогдуулан хашаандаа мод тарьсан тариаланчид хамгаалалтын зурвас байгуулсан, иргэд энэ хөдөлгөөнд идэвхтэй оролцсон тохиолдолд 2025 онд иргэд рүү чиглэсэн дэмжлэг тусгагдсан уу. 

Олон улс карбон кредитийн асуудлыг нэлээдгүй ярьж, үүнээс тодорхой өрсөлдөөнийг бий болгож байна. Зөвхөн улсын төсөв гэлгүйгээр тодорхой зорилтууддаа хүрэхэд олон улсын боломжуудыг ашиглах чиглэлд ямар механизмыг ашиглаж болох вэ? Үүн дээр ХАА-н салбарыг оруулах боломж байгаа. Тиймээс энэ чиглэлд хэрхэн ажиллах вэ?

ХХААХҮЯ- Дархан хот руу нүүгээд нэг сар гаруй хугацаа өнгөрлөө. Нөхцөл байдал аль түвшинд байна. Тухайлбал, ажилчдын нөхцөл байдал, нийгмийн хамгааллын асуудал ямар байна. Зарим ажилчид маань оюутны байранд амьдарч байгаа мэдээллүүдийг авлаа. Тэгэхээр ирэх онд ажилчдын нийгмийн асуудалд яаж анхаарах вэ? Нийт төсөв 20 гаран хувиар, урсгал зардал 40 орчим хувиар нэмэгджээ. 2-3 байр ашиглах энэ байдал нь цаашдаа ямар байдлаар зохицуулагдах вэ?

Хотод багаа биржийн корпорацын болон хуучин яамны барилгуудын ашиглалтыг цаашид хэрхэн сайжруулах вэ гэдэг чиглэлээр албан ёсны мэдээлэл өгнө үү?

Түүний асуултад, БОУУӨ-ийн сайд С.Одонтуяа хариуллаа.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn