Эрдэс баялгийн ангиллын стандартыг нэвтрүүлнэ
2012.03.12

Эрдэс баялгийн ангиллын стандартыг нэвтрүүлнэ

Монголын уул уурхайн нөөц баялгийн ангилал болон зааврыг олон улсад хүлээн зөвшөөрүүлэхээр Эрдэс баялаг, эрчим хүчний яам, Австралийн “Snowden” компанитай хамтран төсөл хэрэгжүүлж байна. Дэлхийн банкны санхүүжилттэй уг төслийг өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас Засгийн газрын ажлын хэсэг “Snowden”-тай хамтран эхлүүлсэн юм.

Ашигт малтмалын нөөц, баялгийн ангилал хүлээн зөвшөөрөгдсөнөөр олон улсад тайлан бичих боломжтой болох юм байна. Төслийн эхний шатанд Монголын Засгийн газрын албаны хүмүүс, уул уурхайн салбарын мэргэжилтнүүд оролцож эрдэс баялгийн хайгуул, бүртгэл, тооцооны олон улсын стандарттай танилцсан юм.

Төслийн хүрээнд Монголд мөрдөж буй уул уурхайн баялгийн ангилах системийг олон улсын стандарттай харьцуулсан байна. Монголын Засгийн газар болон “Snowden”-ий төлөөлөгчид Лондон хотод болдог олон улсын нөөц, баялгийн ангилал болон тайлагнах системийг хариуцсан байгууллага “CRIRSCO” –ийн ээлжит чуулганд өнгөрсөн оны арваннэгдүгээр сард оролцож, гишүүнээр элссэн юм. Тус байгууллагын гишүүн болсноор Монгол Улс богино хугацаанд уул уурхайн салбарт танигдаж, хүлээн зөвшөөрөгдөх юм.
Эх сурвалж
Эрдэс баялаг эрчим хүчний яам
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.