Ц.Даваасүрэн гишүүн гүйцэтгэх засаглалын тэргүүнд шаардлага хүргүүлэв
2012.03.09

Ц.Даваасүрэн гишүүн гүйцэтгэх засаглалын тэргүүнд шаардлага хүргүүлэв

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн уул уурхайн хөгжлийн нэгдсэн бодлого, ерөнхий төлөвлөлтийг боловсруулан УИХ-ын хаврын чуулганаар батлуулахыг Ерөнхий сайдаас шаардаж албан бичиг хүргүүллээ. Тэрээр ямар шалтгаанаар Ерөнхий сайдад шаардлага хүргүүлж байгаа талаараа өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Уул уурхайн салбар нь манай улсын эдийн засагт чухал байр суурь эзлэх болсон ч олборлолт нь эмх  замбараагүй байгаа учраас ийнхүү шаардлага хүргүүлэхээр болсон байна. УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнд Хөвсгөл аймгийн иргэдээс уул уурхайн олборлолтой холбоотой гомдол олон ирэх болжээ. Гомдлын дийлэнхийг Хөвсгөл далай, түүний ай савд сөрөг нөлөө үзүүлэх Бүрэнхааны фосфоритын ордыг "Талст   маргад"   компани ашиглахаар зэхэж байгааг дуулгасан байжээ.

Түүнчлэн хайгуулын болон ашиглалтын зөвшөөрөл авсан аж ахуйн нэгжүүд зөвшөөрлөө гадаадын хөрөнгө оруулагчдад зарж байгааг зогсоох хэрэгтэй гэж үзсэн байна. Энэ бүхний эсрэг Ашигт малтмалын тухай хуулийг сайжруулахаас гадна уул уурхайн хөгжлийн нэгдсэн бодлого, ерөнхий төлөвлөлтийг дунд болон урт хугацаагаар боловсруулах нь зүйтэй гэж үзэж байгаа ажээ. Энэхүү бодлого төлөвлөлтийг Засгийн газар боловсруулж УИХ-аар батлуулах нь зүйтэй гэж үзэн ийнхүү шаардлагаа хүргүүл-лээ. Харин Ашигт малтмалын тухай хуулийг хаврын чуулга-наар шинэчлэн батлах төлөв-тэй байгааг УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн дуулгалаа. Уг хуулийг төслийг Ерөнхийлөгчийн Тамгын газраас боловсруулж байгаагаас гадна Б.Бат-Эрдэнэ, Ц.Даваасүрэн тэргүүтэй гишүүд уг төсөл дээр ажиллаж байгаа юм байна.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.