Хууль олдсонгүй байна.
Тусгай зөвшөөрөлтэй эрхэлдэг төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагааг хориглолоо
УИХ-ын чуулганы өнгөрөгч Баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дагалдах хуулийн төслүүдийн хамт хэлэлцэж, үзэл баримтлалынх нь хүрээнд анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засаг, Төсөв, Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.
Манай улсын нийгэм, эдийн засаг, иргэдийн эрүүл мэндэд ихээхэн хэмжээний хохирол учруулж, эдийн засгийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байгаа үйлдлийг таслан зогсох зорилгоор Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон уг төсөлтэй холбогдуулан Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай, Зар сурталчилгааны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Банкны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг боловсруулсан байна. Энэ хүрээнд төлбөрт, таавар, бооцоот тоглоом, цахим мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа эрхлэхийг бүхэлд нь хориглож, төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэх үйл ажиллагаанаас хасах юм.
Холбоотой мэдээ
2025.04.01
2025.04.01
2025.03.24