УИХ-ын гишүүн, хөдөлмөрийн яам Г.Баярсайхан
2016.01.18

Өршөөгдсөн иргэд нийгэмшиж амжилгүй гэмт хэрэгт холбогдох болов уу?

Өршөөлд хамрагдсан иргэдийн багахан хувьд эргэн гэмт хэрэгт холбогдох мэдээлэл байгаа ч нийтэд нь нийгэмшүүлэх ажлыг идэвхитэй өрнүүлж байгаа гэж эрх бүхий яамнаас мэдээллээ. Тухайлбал хөдөлмөрийн яам өршөөлөөр суллагдсан иргэдийн ажлын байраар зуучлах эргэж хөл алдахгүй байлгах тал дээр анхаарч сургалтыг зохион байгуулсаар байгаа гэнэ.

Өнгөрсөн онд өршөөлийн хууль хэрэгжиж олон мянган иргэнийг баярлуулсан. Төрийн зургаа дахь удаагийн энэрэнгүй үйлдэл цаг нийгмээ олсон эсэх нь эргэлзээтэй. Ямар ч байсан өршөөлийн хууль өрнөлийн эхнээс нийгэмд айдас хуруулж өршөөгдөгсөд дахин гэмт хэрэг үйлдлээ гэх мэдээлэл цацагдаж байна.

УИХ-ын гишүүн, хөдөлмөрийн яам Г.Баярсайхан: Хорих байгууллагаас суллагдсан иргэдийг бид хүмүүнлэг ардчилсан нийгэм байгуулж байгаа учир төрөөс нэмж хөрөнгө зардал гаргаж үйлчилгээ үзүүлж байгаа. Суллагдсан иргэдээс амьдралынхаа төлөө зүтгэж алдаа гаргахгүйн төлөө хичээж сургалтад сууж, төсөл хөтөлбөрөөс мөнгө авч бизнесээ эхлүүлж байгаа иргэд олон байна. Сураггүй алга болсон хүмүүс ч байна. Сурах, ажиллах сонирхолгүй хүмүүс ч байна.  Хүмүүсийг хүчээр тулгаж болохгүй, сайн дурын үйл ажиллагаанд явж байгаа.

Бүрэн эхээр нь бичлэгээс ...