МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар
2016.01.18

МҮЭХ-нд 2015 онд 4000 гаруй өргөдөл иржээ

Өнгөрсөн онд Эдийн засгийн хямралаар байгууллагын үйл ажиллагаа хүнд байдалд орсон гэхэд хилсдэхгүй. Энэ хугацаанд ажлаасаа халагдсан гэх иргэд ихэссэн. Харин МҮЭХ-нд ирсэн өргөдлийн хүрээнд 2000 гаруй иргэдийг хууль журмын дагуу буцаан ажилд нь оруулсан байна.

МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар: Өнгөрсөн 2015 онд иргэдээс ирсэн гомдлыг ангилвал ажлаас хууль бусаар халагдлаа, ажилгүй боллоо, цалин хөлс олгохгүй байна, дутуу олгож байна гэх мэт гомдол түлхүү ирсэн. Манай МҮЭХ хууль зүйн зөвлөгөө өгөх төвөөр дамжуулж өнгөрсөн 2015 онд 780 гаруй хүнийг буцаан оруулсан. Энэ нь МҮЭХ-ны үйл ажиллагааны том ач холбогдол юм.

2014 онд МҮЭХ-нд ирүүлсэн өргөдөл, гомдол харьцангүй бага байсан бол 2015 онд эдийн засгийн хямралын нөлөөнд ажилгүй иргэдийн тоо ихэсч өмнөх жилийнхээс хэд дахин нэмэгдсэн байна.

Бүрэн эхээр нь бичлэгээс ...