МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар
2016.01.14

Ажлын байрыг тогтвортой байлгах асуудал дээр үр дүн гарсан

“Монгол улсаа хөгжүүлье” ток шоугаар МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар оролцож байна. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд үйлдвэрчний салбарт ямар ахиц хийсэн бэ гэдгийг тодруулах болно.

МҮЭХ бол манай хамгийн анхны төрийн бус байгууллага, мөн тасралтгүй ажиллаж байгаа.  2015 онд ямар зорилт тавьсан хэрэгжилт хэдэн хувьтай байна?

-Шинэ он гараад удаагүй байна. Өнгөрсөн 2015 он бидний хувьд сорилтын жил байсан. Улс орны эдийн засаг таатай биш, төсвийн орлого бараг 900 гаруй тэрбум төгрөгөөр тасарсан. Энэ нөхцөл байдал нь МҮЭХ-ноос хөдөлмөр, нийгмийн чиглэлээр тавьсан хөрөнгө мөнгөтэй холбоотой улсын төсөвтэй холбоотой олон ажлыг ард иргэдэд хэрэгтэй ажил болгоход нилээн саад болсон.

Оны өмнөхөн 2015 оны нэг сард МҮЭХ-ны санаачилгаар засгийн газар, ажил олгогч эздийн холбоотой улсын гурван талт хэлэлцээрийг хоёр жилийн хугацаатай байгуулсан. Энэ хэлэлцээрээс хүлээж байсан гол асуудлууд хэрэгжихэд төвөгтэй байсан. Хамтын маргаан үүсгэсэн сорилттой, бэрхшээлтэй он боллоо. Гэхдээ бэрхшээл дагаж МҮЭХ чадавхаа дээшлүүлэх, бүх шатандаа өөрсдийн гишүүдийн эрх ашгийг хамгаалах арга, ур чадварыг дээшлүүлэх боломжийг олгосон. Үүгээрээ бас үр дүнтэй жил болсон.

Бүрэн эхээр нь бичлэгээс ....

/2-р хэсэг/