Иргэдийн нийгмийн захиалгын баримт бичгийг боловсруулжээ
МҮЭХ-ноос өгч байгаа мэдээллээр 2012 оны сонгуультай холбоотой төрийн албан хаагчид, ажилчдыг улс төрийн үзэл бодлооор ялгаж ажлаас халах үзэгдэл ихэссэн байна.
Тус холбооноос хийсэн судалгааны дүнгээс харахад 2013-2014 онд ажлаас халагдсан нийт хүмүүсийн 10 орчим хувь нь улс төрийн үзэл бодлоос болж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн учраас 2016 онд энэ байдлыг давтахгүй байх үүднээс иргэдийн нийгмийн захиалгын баримт бичгийг боловсруулсан байна. Баримт бичгийг ард иргэдийн, ажилчдын, төрийн албан хаагчдын хүэслт саналд тулгуурлан боловсруулсан учраас хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх мөрийн хөтөлбөртэй бодит ажил хэрэг болгох нэр дэвшигчийн МҮЭХ-ноос дэмжиж ажиллана.
МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар: Дэмжинэ гэдэг нь сонгогч иргэдэд зөв ойлголт өгнө. Илүү бодитой мөрийн хөтөлбөр боловсруулсан байна. МҮЭХ буюу иргэд хөдөлмөрч та бүхний гол санаа болгож байгаа ажлын байр, цалин хөлс энэ зүйлийг улс төрийн хүчин, нэр дэвшигч илүү хэрэгжүүлэхүйц мөрийн хөтөлбөр боловсруулсан байна гэх мэт зөв мэдээллээр хангах, зөв сонголт хийхэд нь туслах бодолтой байна.
Бүрэн эхээр нь бичлэгээс ...