Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан
2015.12.17

2601 цэргийг мэргэшүүлж төмөр зам бариулна

УИХ-ын дарга З.Энхболд, УИХ-ын гишүүн Х.Баттулга нар Гашуун сухайт, Сайншанд, Бичигтийн чиглэлийн төмөр замын ажилд 10000 цэрэг дайчлах төслийг санаачилсан. Төслийг хэрэгжүүлэх 24 тэрбум төгрөгийг ирэх оны төсөвт суулгаад байгаа. Одоогийн байдлаар төмөр замын цэргийн анги байгуулан 10000 залуусыг татаж МСҮТ байгуулан сургаж ажиллуулна гэсэн ерөнхий төсөл гараад байна.

Монголын төмөр зам компаниас Говь, төвийн бүсийн чиглэлд баригдах төмөр замын ажилд эхний ээлжинд 3300 ажилчин хэрэгтэй гэжээ. Үүнээс 700 нь өндөр түвшний мэргэжлийнх байх ёстой гэсэн шаардлагийг Хөдөлмөрийн яаманд хүргүүлээд байгаа юм байна. Үлдсэн ажилчдыг хөдөлмөрийн яамнаас цэргийн анги нэгтгэлийн ойролцоох МСҮТ-үүдээс сургалтад хамруулж мэргэшүүлэхээр болсон байна.

Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан: Бүтээн байгуулалт явуулах Говь, төвийн бүсийн МСҮТ-үүдээр мөн цэргийн анги нэгтгэлийн сургалтын байгуулагад залуучуудыг сургалтад хамруулна. Яг одоогоор 2601 хүнийг энэ сургалтад хамруулна. Яаман дээр хамтарсан ажлын хэсгийн хуралдаан болсон. 2016 оны нэгдүгээр сараас эхлэн сургалт явуулахаар төлөвлөж байна. Тодорхой хэмжээний зардал гарна. Үүнийг нөөц боломжоо дайчлан гаргана. Шаардлагата бол батлан хамгаалах яамнаас сургалтын зардалыг гаргуулах бодолтой байгаа.  

Бүрэн эхээр нь бичлэгээс ...