2015.12.28

Сүүлийн 10 жилд үйлдвэрлэлийн ослын улмаас 910 гаруй хүн амиа алджээ

Үйлдвэрлэлийн осолд өртөгсдийн тоо сүүлийн дөрвөн жилд өсчээ.

Судалгаагаар 18-35 насны залуус үйлдвэрлэлийн осолд илүү их өртөж байна гэсэн дүн гарсан байна.

Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан “Хөдөлмөрийн аюулгүй байдлын тухай хуульд хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангахад ач холбогдолтой чухал заалтуудыг оруулсан. Энэ хуулиа чанд  хэрэгжүүлэхэд Хөдөлмөрийн яамны зүгээс сайн ажиллах ёстой” гэлээ.

Сүүлийн 10 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн ослын улмаас 913 гаруй хүн амь насаа алджээ.