Хөдөлмөрийн хуулийг шинэчлэх шаардлага өнөөдрийн амьдралаас урган гарч байна
“Ярилцья” нэвтрүүлэг өнгөрсөн долоо хоногт анхаарлын төвд байсан эдийн засгийн хямрал, уул уурхайн салбарын хүндрэлтэй холбоотой хүмүүс олон тооны ажилчид цомхтголд орж, уул уурхайн салбараас олон зуун хүмүүс ажилгүй болж байгаа тухай мэдээ байлаа.
Хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөрийн гэрээг шинэ шатанд гаргах шаардлага байгаа гэж мэргэжилтнүүд үзсэн. УИХ-д хөдөлмөрийн хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн баригдсан. Хэдийгээр буцаан татагдсан боловч үүнийг зохицуулах шаардлагатайг хаа хаанаа ярьж байна. Энэ талаар ярилцахаар Хөдөлмөрийн саййд Г.Баярсайханыг урилаа.
Уул уурхайн салбарт олон зуун ажилчид ажилгүй болж байна. Энэ салбарт хөдөлмөрийн гэрээ хийхдээ сайн анхаарах хэрэгтэйг энэ сургамж өгч байна л даа. Энэ талаар?
-Монгол улсад өнөөдрийн байдлаар хөдөлмөрийн хууль үйлчилж байгаа. Хөдөлмөрийн хууль маань шинэчлэгдээгүй нилээн олон жил болсон. Хөдөлмөрийн хуулийг шинэчлэх шаардлага өнөөдрийн амьдралаас урган гарч байна. УИХ-д сүүлийн таван жил хөдөлмөрийн хуулийг хэлэлцлээ.
Олон улсын хөдөлмөрийн байгууллагын оролцоотой, техник бусад нөхцөлийг авч ажилласан. Энэ хууль нь дэлхийн жишигт хүрсэн үзэл баримтлалыг шингээсэн байх ёстой. Хөдөлмөрийн хуульд засгийн газраас тавьж байгаа гол зорилго бол ажил олгогч эздийн эрх ашиг, үйлдвэрчний эвлэл, ажилчны эрх ашгийг тэнцвэржүүлэх бодлого барьж байгаа. Бид хөгжиж байгаа орон. Хөдөлмөрийн маргаан гарч байгаа тэр хуулиар шийдэгддэг.
Бүрэн эхээр нь бичлэгээс ...
/2-р хэсэг/