Дархан-Уул аймагт сургалт эхэллээ
МҮЭ-ийн холбоо, Олон улсын хөдөлмөрийн байгууллагын хамтарсан “Зохистой хөдөлмөр-Олон улсын хөдөлмөрийн суурь хэм хэмжээ” сургалт Дархан хотод өнөөдөр эхэллээ.
Сургалтын нээлтийг МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, Дархан-Уул аймгийн ҮЭХ-ны дарга Д.Нацагдорж хийсэн байна.
Хөдөлмөрлөх эрх, нийгмийн түншлэлийн өнөөгийн байдлын талаарх орон нутгийн туршлагаасаа аймгийн ЗДТГ, ҮЭ-ийн холбоо, Ажил олгогч Эздийн холбоо хуваалцах бол Нийгмийн даатгалын шинэчлэл, МҮЭ-ийн санал байр суурь, ОУХБ-ын 87, 98 дугаар конвенцийн үндсэн зарчим, агуулгын талаар МҮЭХ-ны ХНБГ-ын мэргэжилтэн М.Нямдаваа, Гадаад харилцааны хэлтсийн дарга Э.Амарсанаа нар мэдээлэл өгөх ажээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд эвлэлдэн нэгдэх эрх, хамтын гэрээ хэлэлцээр байгуулах эрхийн талаарх ОУХБ-ын зарим конвенцийн агуулга тусгагдсан байдал, Хөдөлмөрийн харилцаа, нийгмийн түншлэлийн хүрээнд тулгамдаж буй асуудлууд хөдөлмөрийн тухай хуулийн хэрэгжилтийн асуудлаар ХНБГ-ын дарга Ц.Отгонтунгалаг, мэргэжилтэн М.Саранцацралт нар тус тус сургалт хийх аж.
Эвлэлдэн нэгдэх эрх, хамтын гэрээ хэлэлцээр байгуулах эрхийн талаарх ОУХБ-ын 87, 98 дугаар конвенцийн хэрэгжилтийн хүрээнд тулгамдсан асуудлаар хэсгээр ажиллах ба нэгдсэн хэлэлцүүлэг хийснээр энэхүү сургалт семинарын үйл ажиллагаа өндөрлөх юм.