УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн өнөөдөр /2025.04.10/ мэдэгдэл хийлээ.
БНСУ-д 1990 оны үеэр жилд дунджаар 1500 гаруй хүүхэд зам тээврийн ослоор энддэг байж. Ингээд хууль эрх зүйн орчныг өөрчилж 2023 оны байдлаар жилдээ 14-өөс цөөхөн хүүхэд зам тээврийн ослоор эндсэн байна. Энэхүү туршлагыг улсдаа нэвтрүүлэх зорилгоор Үндэсний Ассамблейд очиж хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсан. Хүүхдийг зам тээврийн ослоос сэргийлэх чиглэлээр долоон төрлийн ажил төлөвлөж эхлүүлж байна. Монгол Улс даяар сургууль, цэцэрлэгийн орчинд хурд сааруулагч, явган гарц дээр эцэг эхчүүд ажилладаг байдал зэргийг илүү хууль эрх зүйн орчныг сайжруулж өгөх, жолооч болон эцэг, эхийн хариуцлагыг хуулиар чангатгах ажлаас эхэлнэ гэв.