2025.05.29

С.Цэнгүүн: Байгаль орчны яаман дээр С.Одонтуяа сайдын хөдөлгөж чадсан Эгийн голын УЦС-ын ажил, Эрчим хүчний яаманд шилжиж байна, үүнийг яам цааш нь үргэлжлүүлж чадах уу!

УИХ-ын чуулганы /2025.05.29/-ний өдрийн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн С.Мандхай:

Эрчим хүчний реформыг 2024-2028 оны хооронд хэрэгжүүлнэгээд УИХ-аас асар өндөр дэмжлэгтэй байгаа. Үүний нэг том илрэл нь 2026 онд гэхэд шинээр 9 төслийг 175 тэрбумаар дэмжихээр УИХ-ын гишүүд саналаа гаргасан байгаа юм. Гэтэл 2025 онд тавигдсан 35 төсөл нь өөрөө хөдөлсөн юмгүй байж байгаа. Энэ юуг харуулж байна гэхээр Эрчим хүчний яам ажлаа хийж чадахгүй байгааг харуулж байгаа юм. Өмнөх төслүүдээ хэрэгжүүлж чадаагүй энэ яам, яаж дараа жил хэрэгжүүлэхээр төсөвт оруулах гэж байгаа энэ шинэ төслүүдээ хэрэгжүүлж явах юм бэ? Үүний үндсэн шалтгаан нь Эрчим хүчний яам өөрөө эрчим хүчний реформ хийхтэй холбоотойгоор, энэ эрчим хүчний тусгай зөвшөөрлүүдийн асуудлуудыг бид нар хөнгөвчилж өгөх шаардлагатай байсан. Жишээ нь Барилга хот байгуулалтын яамдээр Ж.Батсуурь сайд маш том реформыг хийж байгаа. Тэр бол /дамжаад хүн гэрээсээ тусгай зөвшөөрлөө, материалуудаа бүртгүүлээд өгчих боломжтой болж байгаа юм. Шинжлэх ухааны технологийн зөвлөлөөр дамжих ч байдаг юм уу, яамаар олон хоног явах шаардлагагүй, нэг инженер хүн 4-5 компанид бүртгүүлэх боломжийг нь нээж өгч байгаа юм.

Манай Монгол Улс хүний нөөцийн асар дутагдалтай орон. Тусгай зөвшөөрөл авахад тулгамддаг асуудал бол инженерүүдийн тоо, хүрэлцэж чаддаггүй үүнээс нь болоод авлигал бий болдог. Тэгэхээр сайдаар дамжуулж заавал гарын үсэг зурдаг, эсвэл аль нэг газрын даргыг хүлээж 200 хоног нэг тусгай зөвшөөрөл авах гэж дунджаар гардаг цаг хугацааг цахимаар хийх боломжийг нь гаргаад өгчхөж байгаа юм. Энэ өөрөө маш том реформ. Ард иргэд эрчим хүчний реформоос юу хүлээж байгаа вэ гэвэл ганцхан станц барих тухай асуудал биш. Бид нар энэ төрийн хүнд суртлаа зайлшгүй өөрчлөх ёстой, тэр зүйлийг хүсээд, шаардаад байсан. Гэтэл энэ яваагүй. Энэ БХБЯ-ны сайдын хийчихсэн байгаа жишээг бэлхэн аваад Эрчим хүчний яам хэрэгжүүлээд явчих л даа. Тэгэх юм бол энэ олон төслүүд өөрөө цаг хугацаандаа хэрэгжээд явах боломж нь гараад ирнэ.

Хоёрдугаар асуудал, Байгаль орчны яаман дээр С.Одонтуяа сайдын хөдөлгөж чадсан олон жил гацсан байсан Эгийн голын УЦС-ын төслийн хэлэлцээрүүд явагдаж байгаа. Байгаль нуурт үзүүлэх Дэлхийн өвийн сангийн Юнескоийн гаргасан байгаа 2015 онд гарсан зөвлөмжийг өөрчлөх, дээр нь ахиад судалгаануудыг нэмж хийхээр 3,4 тэрбум гэж гарсан юм байна. 2026 онд 1,3 тэрбум үүнийг Байгаль орчны яамнаас хөдөлгөөд Эрчим хүчний яам дээр ирж байгаа юм байна. Миний санаа зовж байгаа зүйл бол Эрчим хүчний яам энэ ажлыг гацах вий дээ, яам энэ ажлаа шахаж явуулж чадах юм уу? Эгийн голын УЦС 300мвт буюу тогтворжуулах асар чухал ач холбогдолтой. Манай улс дотоодоосоо эрчим хүчээ хангадаг болох боломжийг нээх хамгийн том төсөл байгаа юм.

Сэтгүүлч

. Ц.Соёлмаа