УИХ-ын гишүүн С.Цэнгүүн Олон улсын ардчилсан холбоо (IDU) форумд оролцлоо
2025.05.17

УИХ-ын гишүүн С.Цэнгүүн Олон улсын ардчилсан холбоо (IDU) форумд оролцлоо

Брюссель хотноо хуралдсан Олон улсын ардчилсан холбоо (IDU) форумд дэлхийн баруун төвийн үзэл баримтлалтай намуудын удирдагчид, бодлого боловсруулагчид, стратегич нар цуглаж, улс төрийн тулгамдсан асуудлууд болон гурван жилд нэг болдог дотоод сонгуулиа явуулав.

Тэрбээр, Миний хувьд IWDU - International Woman Democratic Union -н арга хэмжээнд панелистаар оролцох анхны урилгаа авч яриа хийв. Тааварлахын аргагүй хувьсан өөрчлөгдөж байгаа энэ цаг үед Эрчим хүчний нөөцийн төлөөх дайн өрнөж буй гэж хэлж болно. Дэлхийн аюулгүй байдалд найдвартай, хямд эрчим хүч нийлүүлж чадах улсууд энэ цаг үед чухал ач холбогдолтой. Энэ утгаараа Монгол улс том тоглогч. Европын холбооны улсууд идеалогиос илүүтэй бодит нөхцөл байдлаа хүлээн зөвшөөрч ногоон бодлогоо эргэн харж, илүү практикал бодлого баримталж эхэлжээ. Ямар нэг төсөл эхлүүлэх гэж хэт нарийн судалгаа, бодлогын баримт бичгүүд шаарддаг байсан нь тэдний хувьд ч мөн адил цаг хугацааг уртасгаж, хөрөнгө мөнгө их зардаг үр дүнгүй байгаа талаар тэд ярив. Илүү бодитой, цомхон процесстой болж хурдтайгаар хамтран ажиллах хэрэгтэй талаар яриа өрнөв.

Манай Монголын хувьд олон шат дамждаг стандарт, тусгай зөвшөөрөл, тохирлын гэрчилгээ гэх мэт төрийн хяналт нэртэй авлигын тогтолцоо бизнес эрхлэгч нарт зовлон болдог билээ. Үүний дээр хэт ерөнхий хууль, хуулиас давсан харилцан адилгүй мөрдөгддөг журмуудад бид дарлуулсаар байгаа.

Эрчим хүчний салбарт маш их шинэчлэл, хөрөнгө оруулалтын боломж байгаа талаар олон хүн ирж уулзав. Монголын хөрөнгө оруулалтын нөхцөл хэр вэ? Гадны хөрөнгө оруулалт татаж чадах уу гэдэг том, хүнд асуулттай байнга тулав. Үнэндээ олигтой хариулж чадахгүй, бөөрөнхийлөөд л өнгөрөв. Худлаа ярьсан болчих гээд… Хөрөнгө оруулагч нарын хувьд одоогоор бол ойлгомжгүй зүйлс ихтэй байна, салбарын нөхцөл байдлыг хурдтай тодорхой болгох гэж хичээж байгаа талаар хэлэв. Угтаа бол бодоод байх зүйлгүй салбарын бодлогоо тодорхойлчих суурь нь бидэнд байгаа. УИХ-аас эрчим хүчний салбарыг либералчилна гэсэн тодорхой чиглэл өгсөн гэв.

Сэтгүүлч

. Б.Хонгорсайхан