2025.05.16
Б.Жавхлан: Бид худалдааны ЭЗ-аас үйлдвэрлэлийн ЭЗ руу шилжихээр 14 мега төслөө төлөвлөсөн
УИХ-ын чуулганы /2025.05.16/-ны өдөр Засгийн газраас 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбоотой С.Эрдэнэболд гишүүний асуултад Сангийн сайд Б.Жавхлан хариуллаа.
Гол нэрийн бүтээгдэхүүн гэж ДНБ-ий 3 хувиас дээш орлого төвлөрүүлдэг С.Эрдэнэболд гишүүнээ. Одоогоор бол нүүрс, зэс хоёр л байгаа юм. Өөр бүтээгдэхүүнүүд энэ босгыг давдаггүй. Үүний гол аргачлалыг бид 10-аад жилийн өмнө ОУ-ын Валютын сан, Дэлхийн банкны зөвлөмжөөр тухайн үед хөтөлбөрт хамрагдаж байсан асуудлууд дотор орж байсан. Тэгэхээр энэ 2 бүтээгдэхүүн дээр өнгөрсөн 20 жил, тухайн жил, дараагийн 3 жил гээд нийт 24 жилийн дунджаар үнийг нь авдаг. Өөрөөр хэлбэл 1-2 жилийн хэлбэлзлээс цэвэрлэдэг гэсэн үг төсөөллүүдээ. Тийм учраас хамгийн эрсдэл багатайгаар нь тооцдог аргачлалтай. Энэ аргачлалаа эргэж харья гээд Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс санал ирж байсан. ТТБЗ-өөс ямар байдлаар, ямар саналаар өөрчлөх бодол, төлөвлөлт байгаа талаар сайн хариулт өгвөл зүгээр.
Ханшны асуудал бол манай гадаад худалдааны эдийн засагтай улсын хувьд илүү савлагаатай байдаг. Ханш хөдөлж байна гэдэг нь гадаад худалдаа, валютын нөөц төлбөрийн тэнцэлтэй холбоотой асуудал. Богино хугацаандаа экспорт дээр онцгой анхаарах ёстой. Дунд, урт хугацаандаа гадаад худалдаа, төлбөрийн тэнцэл дээр онцгой анхаарах ёстой. Төлбөрийн тэнцлийн хувьд бид эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг үйлдвэрлэгч улс л болох ёстой. Худалдааны эдийн засгаас үйлдвэрлэлийн эдийн засаг руу шилжих ёстой. Ингэхийн тулд бид 14 мега төслөө төлөвлөж байгаа. 14 мега төслийг хийвэл хязгаарлалтаас гарах юм байгаа юм. Өнгөрсөн 4 жилийн хувьд Шинэ сэргэлтийн бодлого шилжээд 14 мега төсөл рүүгээ орсон. Тэгж байж төлбөрийн тэнцэл маань үйлдвэрлэгч улсын гадаад худалдаа, түүхий эдүүдийн үнийн савлагаанаас үл хамаарсан, эрсдэл багатай ЭЗ-ийн төлөвлөлт рүү шилжих боломтжой.

Сэтгүүлч