2023.12.25
Харилцаа холбоо, Мэдээллийн технологи
Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар нэг жилийн хугацаанд хүн, хуулийн этгээдэд 350 мянга гаруй үйлчилгээ үзүүллээ
Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй цахим шилжилтийг эрчимжүүлэх, цахим үндэстэн болох зорилтын хүрээнд төрийн цахим үйлчилгээг иргэдэд хүргэх, иргэдийг мэдээлэл, зөвлөгөөгөөр хангах ажлыг хурдан шуурхай зохион байгуулах чиг үүрэг бүхий Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар байгуулагдаад 1 жил боллоо.
Энэ хугацаанд “ХУРДАН” цэгийг нийслэл төдийгүй хилийн чанад, орон нутагт үе шаттайгаар байгуулж, иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээг хялбаршуулах, төрийн байгууллагуудын дотоод үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлэх ажлуудыг хийлээ. Мөн 51 төрийн байгууллагын 467 төрлийн үйлчилгээг дотоод, гадаадын нийт 144 цэгээр дамжуулан хүн, хуулийн этгээдэд 350 мянга гаруй үйлчилгээ үзүүлж, 23 мянга гаруй иргэд, төрийн албан хаагч нарт цахим ур чадвар олгох сургалтыг улс орон даяар зохион байгууллаа.
Мөн Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар, И-Монгол академи УТҮГ хамтарсан ажлын хэсэг “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийг танилцуулах, сургалт судалгаа хийж, бэлэн байдлын түвшин тогтоох ажлыг 21 аймгийн хэмжээнд амжилттай зохион байгуулж, иргэд бүх сумаас төрийн үйлчилгээг хаанаас ч ойрхон авах бүрдүүлэхээр ажиллаж байгааг дуулгахад таатай байна.
ШИНЭ МЭДЭЭ
Эргэн ирсэн минь номын нээлт боллоо
2023.12.30