МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

И-Монгол 4.0 амилахад түлхэц өгөх 109 хууль батлагдав
2023.12.18
Харилцаа холбоо, Мэдээллийн технологи

И-Монгол 4.0 амилахад түлхэц өгөх 109 хууль батлагдав

Монгол улсын дижитал яам, дижитал сайд гэж олон улсад нэрлэгддэгийн хувьд өнөөдөр биш ч ирээдүйд үр өгөөжөө өгөх цахим эдийн засгийг бий болгох том алхам хийгдсэнд баяртай байна. 109 салбарын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, хууль, эрх зүй дүрэм журмын түгжрэлээс гарах хуулиуд УИХ-аар батлагдав.

Өнөөдрийн хувьд И-Монголд байгаа бичгийг заавал бичгээр шаардаад байгаа төрийн албан хаагчид болон хувийн хэвшлийнхний ч гэсэн хуулиа барьж ажиллаж буй нь буруу биш. Гэхдээ энэ хуулиуд хэрэгжсэнээр хуулинд цагаан дээр хараар төр иргэнээс И-Монголд байгаа л бол цаасан хэлбэрээр бичиг шаардахгүйг хуульчиллаа. Одоо хуулиа хэрэгжүүлэхийг шаардаж ажиллана. Нотариатын холбоо, Финтекийн холбоо, Банкны холбоо бүгд дэмжиж хамтарч ажиллав.

ШИНЭ МЭДЭЭ